Улс орных нь нэгдмэл байдлыг алдагдуулах зорилготой урьд хожид үзэгдээгүй даралт шахалтад Сири улс орж байна. Тус улсын ерөнхий сайд Адель Сафар, Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба Кириллтэй Дамаскт бямба гаригт уулзахдаа ингэж мэдэгдлээ. Энэ өдөр Арабын улсуудын Лиг /АУЛ/ тус байгууллага дахь Сири улсын гишүүнчлэлийн цуцаллаа. Тус улс дахь хүчирхийлэлийг нэн даруй зогсоо гэсэн арабын саналыг биелүүлээгүй гэж Дамаскыг буруутгаж байгаа юм. Үүнээс гадна арабын орнууд Сири улсаас элчин сайдуудаа татах гэж байгаа болон тус улсын эсрэг улс төр, эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлж байна. Энхийн жагсаал цуглааныг дарахад сирийн армийг оролцуулахгүй байхыг Арабын улсуудын Лиг уриалсан байна. АУЛ өөрийнхөө дүрмээ зөрчиж байна гэж Дамаск үзэж байгаа юм. Шийдвэрийг санал нэгтэй гаргах ёстой байтал Йемен, Ливан улсууд татгалзсан байна.