Орос улс ирээдүйд Европ тивд нийлүүлж байгаа хэмжээний хийг Хятад улсад нийлүүлнэ гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна. “Хятадын зах зээл нилээд их хэмжээний эрчим хүч агуулагчийг хүлээж авах чадвартай гэдэг нь харагдаж байна. Яг энэ тухай бид сая хятадын түншүүдтэйгээ тохиролцлоо” гэж АНДЭЗХАН-ийн ажил хэрэгч дээд хэмжээний уулзалтанд оролцогчдын асуултад хариулахдаа Д.Медведев хэллээ. Хятадад хий хоолойгоор нийлүүлэх баруун, зүүн гэсэн хоёр маршрутын төсөл байгаа гэдгийг тэр санууллаа. Одоогийн байдлаар Хятадад хий нийлүүлэх нөхцлийн талаар хэлэлцээр хийж байна.