Пуужингийн довтолгооноос хамгаалах сэдвээр ОХУ, АНУ хоёр хэлэлцээрээ үргэлжлүүлэх бөгөөд америкийн засаг захиргаа Жексон-Веникийн ялгаварлан гадуурхах засварыг өөрчлүүлэх талаар Конгресстой хийх зөвлөлгөөнөө эхэллээ. АНДЭЗХАН-ийн дээд хэмжээний уулзалтын “талбарт” хоёр орны тэргүүнүүд Д.Медведев, Барак Обама нарийн хийсэн уулзалт  ийм үр дүнтэй болсон байна. Европын ПДХ системийн талаар зөвшөлцөөн байхгүй байгаа ч гэсэн хэлэлцээрийн явц амжилттай дуусна гэдэгт итгэж байгаагаа оросын төрийн тэргүүн илэрхийллээ. Америкийн зэвсгийн суурин дээр бий болох европын ПДХ систем ОУ-ын эсрэг чиглээгүйг хуулийн дагуу баталгаажуулж өгөхийг ОХУ, АНУ-аас шаардаж байгаа юм. Цөмийн хөтөлбөрийн талаарх Ираны байр сууринд тохирсон нэгдмэл байр сууриа боловсруулах хэрэгтэй гэж Медведев, Обама нар үзэж байгаа ба Тегеранаар олон улсын үүргийг нь биелүүлүүлхийн тулд бүхнийг хийхээр төлөвлөж байна.ОУ, ДХБ-д элсэх хэлэлцээрийг өндөрлөхөд байгуулсан Барак Обамагийн засаг захиргааны гавьяаг ОУ-ын ерөнхийлөгч өндөр үнэллээ.