Эдийн засаг дахь улсын нөлөөг багасгах болон дэлхийн худалдаанд гаалиар ивээх явдалтай тэмцэх шаардлагатай гэж ОУ-ын ерөнхийллөгч Д. Медведев үзэж байна. Гонолулуд болж байгаа АНД-н Эдийн засгийн хамтын ажиллагааны нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцогчидод илгээсэн тусгай видео мэдэгдэлдээ тэрээр ингэж мэдэгдсэн байна. Гаалиар ивээх явдал бол дэлхийн эдийн засгийн үр ашигтай байдалд учруулж байгаа хохирол гэж Медведев хэлсэн байна. Харамсалтай нь одоо болтол ДХБ-д элсээгүй байгаа цорын ганц том орон бол Орос улс юм гэж тэр тэмдэглэсэн байна. Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар ийм нөхцөл байдлаас болоод гаалийн хязгаарлалт хийх маш их боломж нээгдэж байгаа юм байна. Орос улс үүнийг хийхийг хүсэхгүй байна. ОУ ямарч илүү дутуу хамгаалалтын арга хэмжээ авахгүйгээр ДХБ-д элсэхэд бэлэн байна. Олборлогчоос эхлээд оросын бүх компаниудад гадаадын хөрөнгө оруулахыг Москва угтан тосон хүлээж авч байна. Урьд нь байсан хязгаарлалтын жагсаалт эрс багассан. Улс оронд хувьчлалын шинэ үе шат эхэлсэн гэж Медведев тэмдэглэжээ. Энэ хувьчлал нефтийн болон дэд бүтцийн салбаруудад болох ба өөрөөр хэлвэл эх орны эдийн засгийн хамгийн чухал хүрээнд явагдана гэсэн үг. Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх болон өрөлдөөнийг урамшуулахад энэ арга хэмжээний зорилго оршиж байгаа юм.