2013 онд Дэлхийн оюутны спортын наадмыг хүлээж авах Казань хот туг нь европын хотуудыг дамжин явах бухиаг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Оюутны спортын тугийг оросын хотуудаар явуулж үзүүлжээ. Европын аялал спортын тэмцээнд залуучуудын анхаарлыг хандуулахад туслана. Зарим залуучууд мөн арга хэмжээний үр дүнд оюутны спортын наадамд сайн дураараа туслах буюу хөгжөөн дэмжих хүсэлтэй болж магадгүй. 2011 оны Дэлхийн оюутны спортын наадмыг 8-р сарын шувтаргаар хятадын Шэньжэнь хотод хаах ёслолын үеэр Дэлхийн оюутны спортын наадмын гол бэлгэ тэмдэг болох Оюутны спортын олон улсын холбооны тугийг Казань хотод шилжүүлж өгсөн юм. Татарстаны нийслэл туг хоёр жил албан ёсоор хадгална.

   Мөн тугийг аль болох олон залуучуудад үзүүлэх хэрэгтэй гэж «Казань 2013» оюутны спортын наадмыг зохион байгуулах хорооны  гишүүд шийдвэрлэжээ. Тэгээд оюутны спортын хөдөлгөөний түүхэнд анх удаа буухиаг зохион байгуулав. Энэ зорилгоор «Оюутны спортын наадам чиний хотод» гэдэг тусгай галт тэргийг оросын оюутны төвүүдээр явуулжээ. Нэг сарын дотор туг Ижил мөрний 13 хот түүнчлэн Екатеринбург, Санкт-Петербург, Москва хотуудад очсон гэж «Казань-2013» оюутны спортын наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгч Лариса Сулима хэлээд: «Эдүгээ оросын оюутнууд Дэлхийн оюутны спортын наадмыг үндэсний залуучуудын төсөл хэмээн үзэж байна. Маш олон залуучууд наадамд сайн дураараа туслаж, хөгжөөн дэмжигч, шигшээ багийн гишүүн тамирчдын хувьд оролцох хүсэлтэй байна. Казан хотын засаг дарга Орос улсад болох Дэлхийн оюутны спортын наадамд анхаарлыг татахын тулд 2012 оны 5-6-р сард европын орнуудаар явагдах буухиаг зохион байгуулахыг санаачласан» гэв.

   Буухиагийн чиг замыг одоо боловсруулж байна. Буухиа 1959 онд анхны Дэлхийн оюутны спортын наадам болсон италийн Турин хотыг дамжих бололтой. Одоо Дэлхийн оюутны спортын наадам  цар хүрээгээрээ Олимпийн наадмаас дутуу биш байна. Жишээ нь Казань хот дэлхийн 170 улсын бараг 12 мянган тамирчныг хүлээж авна. Тэд спортын 27 төрлөөр өрсөлдөх юм. Мөн түүнчлэн 100 мянга орчим зочин, аялагч, хөгжөөн дэмжигч тамирчдын тэмцээнийг ажиглана. Мэдээжээр сайн дурын туслагчидгуйгээр ийм тэмцээнийг зохион явуулах аргагүй. «Казань-2013» Дэлхийн оюутны спортын наадмын зохион байгуулах хорооноос тэмдэглэсэнчилэн 20 мянга орчим хүн сайн дураараа туслана.

   Тэд гол төлөв тус наадмын тунш оросын их дээд сургуулийн оюутнууд байх болно. Мөн дэлхийн оюутнуудыг ч ийм ажил хийхэд урина. Интернационалч тусламж чухал ач холбогдолтойг 2011 онд Хятад улсад болсон Дэлхийн оюутны спортын наадам харуулав. Тухайлбал ЕХ-ны орнуудын 99 иргэн ба оросын 38 оюутан хятадын наадамд тусласан. Казань хотод гадаадын зочдын тоо үүнээс илүү олон байх тухай зохион байгуулах хорооны гишүүд мэдээллээ. Гариг дэлхийн таван тивийн бэлгэ тэмдэг-өнгө өнгийн таван од бүхий төв дунд нь латин «U» үсэг бичсэн Оюутны спортын олон улсын холбооны цагаан тугийг 2013 оны 7-р сард Дэлхийн оюутны спортын наадмыг нээх ёслолын үеэр мандуулах юм.