Орос улсын одоогийн удирдлагын систем шавхагдашгүй ч, тэр нь хувьслын замаар өөрчлөгдөх ёстой. Энэ тухай Оросын ерөнхий сайд Владимир Путин Олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын төлөөлөгчидтэй Москвад хийсэн уулзалтын үеэр цохон тэмдэглэв. Валдай” клуб байгуулагдаад долоон жил болж байгаа бөгөөд түүний гишүүнээр оросын болон гадаадын тэргүүлэх улс-төрчид болон шинжээчид ордог юм. Тэд оросын болон олон улсын аливаа тулгамдсан асуудлуудад хөндлөнгөөс үзэл бодлоо илэрхийлдэг юм.  Клуб байгуулагдсан үеэс түүний ажиллааганд 35 орны 400 төлөөлөгч оролцжээ. Энэ удаа шинжээчид оросын улсын хөгжилд нарийн детальчилсан дүн шинжилгээ өгөхөөр хуран цугларчээ. Тухайлбал, Гарвардын их сургуулийн профессор Тимоти Колтон “Орос улсын одоогийн удирдлагын загвар үеээ өнгөрөөсөн гээд ирээдүйд тус улсыг янз бүрийн, тэр дотроо зогсонги хувилбарууд хүлээж байна” гэв. Харин Владимир Путин ийм дүгнэлттэй санал нийлсэнгүй. 90-ээд оны эхэн үеэс манай улсад иргэний дайн болж байсан /Кавказ дахь цэргийн ажиллагаа/. Эдийн засаг, нийгмийн салбар тэр чигээрээ унасан байлаа. Тэр үед улс орны ирээдүйн хөгжлийн суурь тавигдсан байв. Гэхдээ тэр нь маш хүнд байддалд байсан юм шүү. Одоогийн загвар иргэний дайныг зогсооход, Үндсэн хуулийг сэргээхэд, эдийн засгийн өндөр өсөлт болон  нийгмийн стандартын хангах боломж олгосон юм. Хамгийн гол нь хүмүүсийн амьдралын түвшинг нэмэгдүүлэхэд чиглэгдэсэн бөгөөд хүн амын орлого  2,4 дахин өссөн юм.        

  Түүнчлэн, засгийн эрх баригчид эдийн засгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөснөөс үндсэндээ энэ зорилтдоо хүрсэнгэж ерөнхий сайд тэмдэглэв. Улс орны дотоод, гадаад аюулгүй байдлыг хангаж чадсан юм. Улс төрийн системийн өөрчлөлтүүдийг ярихдаа, ерөнхий сайд энэ нь эдийн засгийни шаардлагын дагуу засгийн эрх барьж байгаа элитүүд болон иргэдийн зөвшилцсөний үндсэн дээр тайван явагдана гэж цохон тэмдэглэв. Тэрчлэн Владимир Путин хэлсэн үгэндээ: Орос улсад 2020 он хүртэл нийгэм-эдийн засаг, улс-төрийг хөгжүүлэх стратегийн хөтөлбөрийг баталсаныг сануулав. Түүнчлэн, хамтын нөхөрлөлийн хүрээнд Орос, Белорус болон Казахстаны хооронд Гаалийн Холбоо байгуулсан нь эерэг өөрчлөлтүүдэд нөлөөлнө гэдэгт найдаж байгаагаа тэр хэлэв. Орос улсын ерөнхийлөгчийн сонгуулиар ялавал “шинэ” Путин, “хуучин” Путинээс юугаараа ялгагдах вэ? гэсэн  асуултанд ерөнхий сайд: суурь үнэт зүйлс өөрчлөгддөггүй гэж хариуллаа. Зарим нэг суурь зүйл байдаг л даа, тэд хэзээ ч өөрчллөгддөггүй. Энд Төрийн тэргүүний сонгуулийн тухай яригдаж байгаа болохоор өөртөө ийм өндөр өнгөөр хариулахыг зөвшөөръе л дээ. Энэ бол эх орноо хайрлах хайр, түүний хүн амын сайн сайхны төлөө хамгийн дээд үр дүнд хүрэх эрмэлзэл. Тэдний ахуй амьдралыг эдийн засгийн өсөлтөнд тулгуурлан сайжруулах, гадаад, дотоодын аюулгүй байдлыг хангах. Путин хэлэхдээ: мэдээж хэрэг дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Бид ч гэсэн орчин цагийнхаа дуудлагад нийцэх ёстой юм. Энэ нь тулгарч буй асуудлуудыг шийдэхэд шинэ хандлага хайхыг шаардаж байна. Хамгийн чухал нь улс оронд өөрчлөн шинэчлэлт хувьслын замаар явагдах ёстой юм.