Оросын эрдэмтэд гайхамшигт гоц узэгдэл-ногоон нутаг арктикын арлуудад илрүүлэв. Өвс ургамал бүр 10000 жил мөнх цэвдэгт байсан эртний үрээс соёлон ургажээ. Үүнд дэлхийн агаарын дулаарал нөлөөлсөн байна. Нэг ёсны цагийн машин эрт дээр үед шилжин судалгаа хийх боломж олгож, хэтийн өргөн төлөвийг нээж байна гэж мэргэжилтнүүд мэдээлэв. Уралын эрдэмтэд Арктикийн Лаптевынханы тэнгист оршдог Новосибирскын хэсэг арлын нэг болох Их Ляховский аралд ийм нээлт хийжээ. Тус арлыг арслан зааны соёо эндээс авч наймаа хийж байсан худалдаач Ляховскийн нэрээр XVIII зуунд нэрлэжээ.

   Гэвч арслан заан эндхийн мөнх цэвдгийн нөхцөлд ямар тэжээл хэрэглэж  байсныг эрдэмтэд өдгөө хүртэл мэдэхгүй байв. Оросын ШУА-ийн Талын судлалын хүрээлэнгийн газар зүйн ухааны доктор Сергей Левыкин учир нь битүүлэг үзэгдлийг танин мэдсэн байна. Тэрээр саяханы шинжлэлийн ангийн ажлын үеэр талын ургамал ургасан газар талбайг илрүүлжээ. Одоогоос 10000 жилийн тэртээ өргөн уужим тал Таймыр Аляскын хооронд байсан байх гэж Сергей Левыкин хэлээд: «Мөст үед тэнд өрдөө юу ч ургахгүй байсан гэж үзэж ирсэн. Харин ийм тал гэгч байсан аж. Учир нь нар жаргалгүй өдөр шөнөгүй гэрэлтэж, агаар хуурай 25-30 хэм дулаан байжээ. Мөнх цэвдэг газрын хөрсний доод давхрагыг бага зэрэг чийглэж байсан юм. Иймээс өвс ургамал нарлаг чийглэг дулаан нөхцөлд ургаж, том амьтадыг тэжээж байсан» гэв.

   Хожим агаар солигдсон байна. Бүр зуны улирал хүйтэрч, хур боороо оржээ. Арслан заан болон өөр том ан амтан сөнөв. Нуга үгүй болж, тундрын өрийн ургамал хөвд ургав. Түүнээс хойш олон арван мянган жил өнгөрсөн өнөө үед эртний үр соёлж ургасан гэж Сергей Левыкин хэлээд: «Арктикад нэг үе дулаарч, хүйтэрч байв. Одоо дэлхийн агаар дулаарч байна. Энэ нь юуны түрүүнд хаана нөлөө үзүүлж байна вэ гэвэл Арктикад гэж лавтай хэлж болно. Дулаарал Төв Арктикад сийрэг ургамалтай намагт тундрыг нуга солиход хүргэнэ гэж эрдэм шинжилгээний ажлынхаа үр дүнг харгалзан таамагласан» гэв. Эрдэмтний хэлснээр бол хойд нутгийн нугаг сэргээж, томоохон туурайтан тэнд өсгөх асуудлыг тавьж болно. Тэгвэл энэ нутаг  буга, бүх гөрөөс гэх мэт ан амьтан өсгөх туйлын  бус болно. Мэдээжээр дулаарал тогтонги  байх эсэхийг одоогоор хэлэхэд бэрх.

   Ирэх зун ямар болохыг хэн ч мэдэхгүй байна. Харин өнгөрсөн зун арктикийн тундра орчмын их Ляховский аралд нуга 10 хувь эзлэснийг  мэргэжилтнүүд тогтоов. Энэ нь дулаарал үргэлжлэнэ гэх боломж олгосон гэж мэргэжилтэн тэмдэглэв. Гариг дэлхийд олон мянган жилийн тэртээ болж байсан үйл явцыг арктикийн тундрын арлуудад одоо ажиглаж болно. Дэлхийд мөс хайлсан тухайн үед тунамал чулуулаг евразийн тивд газрын хар шороог бий болгосон юм. Эдүгээ оросын хойд бус нутагт ийм тунамал чулуулаг дээшээ гарч, нугаг угамалаар хучиж байна. Эрдэмтэд «цагийн машинд сууж», Евразийн орчин цагийн тал, хар шороо хэрхэн уусч бурэлдснийг харах боломжтой байна гэж Сергей Левыкин тэмдэглэв. Түүний хэлснээр бол Арктикад зуны улирал одоогоос таван хэмээр илүү дулаарвал эндхийн  газрын хөрс уржил шимтэй болно. Кубанийн тарвас, амтлаг гуа ургахгүй боловч усанд автдаг нуга бий болж магадгүй гэж эрдэмтэн хэллээ. 2012 онд оросын ургамал, хөрс судлаачид Новосибирскын арлуудад очиж, Арктикийн гоц үзэгдэл болох тал нутгийг гунзгий судлах юм.