“Оросын дуу хоолой” радио эртний оросын хотууд, аялал жуулчлалын томоохон төвүүдийн тухай цуврал нэвтрүүлэгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр бид Ярославль хотоор тойрон аялах болно. Ярославль хот өөрийн түүхэн барилга байгууламжаараа их гойд сонин хот. Энд 16-19 зууны олон байшин  байдаг, харин одоо баригдаж байгаа цөөн барилгуудыг уламжлалт уран барилгын стилээр барьж байгуулж байна. Хотын түүхэн төв ЮНЕСКО-гийн  соёлын өвд бүртгэгдсэн юм. Энэ тухай Ярославлийн түүх-уран барилгын музейн ажилтан Мирослав Стецюк ийнхүү ярьж байна: «Уран барилгын хамгийн тод байшин барилгууд Ярославль хотын төвд, хуучин сүмийн газар нутаг дээр байдаг. Тэнд энэ хотын бүр эртний чулуугаар барьсан түүхэн дурсгалт Спасо-Преображенскийн  сүм байдаг юм». Ярославль хот Волга мөрөн дээр оршидог хотуудын хамгийн өнө эртнийх нь. Түүнийг мянган жилийн өмнө буюу 1010 онд Оросын загалмайлагч Владимир вангийн хүү - Ярослав Мудрый - мэргэн Ярослав ван  байгуулжээ. Чухамдаа Ярослав оросод үнэн алдартны сүмүүд байгуулж, хүмүүсийг бичиг үсэгт сургажээ. Олон удаа тэр Оросд олон хувиар ном хэвлэн гаргаж, аажимдаа түүнийгээ хэрэглээнд гаргажээ. Энд хачирхалтай нэг зүйл нь ярославлийн Кремль хэзээ ч чулуун ханагүй байж л дээ. 17-р зуунд энэ нь шашны боловсролын төв болжээ. Ярославлиас 12 зууны өнө эртний оросын утга  зохиолын дурсгал – “Игорийн хорооны туужий”  олжээ. Энэхүү уран зохиолын гайхамшигтай бүтээлийг одоо болтол ерөнхиий боловсролын сургуулиудад үзэж байна. Өнөөдөр ярославлийн Кремлийн дэргэдэх эрэгтэйчүүдийн хуучин сүм ажилладаггүй.

   Энэ музей нь дархан цаазтай газар болсон бөгөөд гайхамшигтай үзмэрүүд байдаг юм. Тэдгэрийн нэг нь “Игорийн хорооны тууж” байгаа юм гэж Мирослав Стецюк ярьж байна: «Өнгөрсөн жил үзмэрүүдийг үзэгч бүрт хүргэх үүднээс орчин үеийн мультмедиа технологиор шинэчилсэн юм. Тэдгээрийн дунд цахим мэдрэхүй “Игорийн хорооны тууж” ном зүй ёсоор орсон юм. Тиймээс, зочин бүр ирж уг номыг хуудас хуудсаар нь эргүүлэн амтархан унших, төдийгүй түүний гайхамшигтай зургуудыг ч үзэх боломжтой юм. Түүнчлэн, үзэмрүүдийн дунд ховор гар бичмэлүүд ч хадгалагдаж байдаг юм». Хотын төв талбай болох Ильинскийн талбай дахь 17-р зууны цасан цагаан Илья Пророкийн сүмийн заавал үзээрэй. Түүнийг тойрч, бүх талаас нь анхаааран үзэхийг зөвлөе. Танд янз бүрийн сүм харж байгаа юм шиг л бодол төрнө. Гаднаа ямарч гоёл чимэглэл үгүй хананы цаана - дотор чимэглэл гайхалтай сайхан. Ярославль хотын гоё сайхныг илүү мэдэрч, танихын тулд  дулаахан сайхан өдрөөр Волга мөрний эргээр зугаалаарай. Энэ хотын эргэ бусад волгийн эргүүдээс хамгийн үзэсгэлэнтэй гэж үздэг юм. Энд эртний худалдаачдын байшингууд, сүм хийд, музей бишгүй байдаг. Ярославлийн тухай ярих юм бол, өөр олон сайхан зүйлийг ярьж болно, энд буудаллан, сайхан хооллох тав тухтай олон сайхан газрууд бий. Та Ярославльд ирээрэй, зуу сонсохоос, нэг үз гэдэг биз дээ.