Орос улс зүүн бүс нутгуудынхаа хөгжилд онцгой анхаарал тавих ёстой – гэж Оросын ерөнхийлөгчийн Хабаровскд хийсэн айлчлалын гол агуулгыг тодорхойлж болох байлаа. Оросын төрийн тэргүүн Алс-Дорнодын эдийн засаг, соёлын хамгийн томоохон  төвд айлчлахдаа чухал мэдэгдэлүүдийг хийсэн юм. Ерөнхийлөгчийн хөтөлбөрийн анхны зогсох газар “Амурын кабелийн завод” байлаа. Энд бүс нутгийн нилээд хэдэн асуултыг хэлэлцэж байсан юм, гэхдээ бусад олон тэргүүлэх эдийн засагтай  орнуудтай харьцуулахад оросын эдийн засаг найдвар төрүүлж байна гэж Дмитрий Медведев тэмдэглэв. «Манай эдийн засаг одоо дэлхийд зургаад орж байна. Энэ нь бидэнд дэлхийн эдийн засгийн уудам талд өөрийн байр сууриа хадгалах боломж өгч байна. Бүхэлдээ манай орны байдал европын орнуудаас нилээд илүү харагдаж байгаа юм шүү. Яагаад вэ? Яагаад гэвэл бид хүнд хэцүү байсан ч манай ДНБ-ний муугүй өсчээ. Энэ жил ДНБ 4-4,5 % байх болно. Харьцуулж үзэхэд, жишээ нь: АНУ болон ЕХ-ны орнуудад 0-1 % байна. Сүүлийн жилүүдэд манай улсад мөнгөний ханшны уналт дараалан буурсан. Энэ жил тэр нь хаммгийн доогуур байна. Сүүлийн 20 жилийн түүхэнд хамгийн доогуур буюу 7 % байна».

   Эцэст нь хэлхэд, өнөөдөр макро эдийн засгийн муугүй нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг Дмитрий Медведев дүгнэж хэлсэн юм. Нөгөөтэйгүүр, ямарч асуудал биднийг дайрахгүй гэж бодох хэрэггүй юм: «Одоогийн түүхий эдийн зах зээл дээр байгаа бидний хараат байдлын хэлбэлзэлийг нилээд бууруулах юм хийх шаардлагатай байна. Бидний зорилго үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бүх талаар дэмжих хэрэгтэй байна. Энэ бол эдийн засгийн бодит салбар шүү дээ. Үүнд хүрч чадах л юм бол, бид дэлхийн асуудлуудаас илүүтэй сайн хамгаалагдана гэсэн үг юм». Төрийн тэргүүнд тавьсан бусад асуудлуудын дунд ялангуяа, Арктикийн ирээдүйн тухай асуудал ялгарч байсан юм. Дмитрий Медведевын хэлснээр, хэрвээ Орос улс эдгээр нутаг дэвсгэртээ хөрөнгө оруулахгүй юм бол, тэнд бүс нутгаас гадуурх гүрнүүд ирнэ гэв. «Бид тийшээ заавал мөнгөө оруулна, энэ сэдвээр хөтөлбөр бэлтгэгдэж байгаа. Бид энэ бүс нутагт өөрийн сонирхолоо хамгаалаад зогсохгүй, аюулгүй байдлыг ч гэсэн анхаарна. Үүнтэй холбоотой бүх шийдвэрүүдийг гаргасан байгаа». Харин Төрийн зөвлөлийн хуралдааны гол зангилаа сэдвээр оросын эдийн засгийн шинэчлэл дэхь бүс нутгуудын үүрэг сэдэв боллоо. Дмитрий Медведев тэмдэглэхдээ, хөрөнгө оруулалтын уур амьсгал юуны түрүүнд орон нутагт бүрэлдэн тогтнож байна. Үүнд бүх бус нутгууд алслагдсан бус гэдгийг санах ёстой юм. Тэрч бүү хэл бүгд бүс нутгууд хөрөнгө оруулалтын сайн чадавхитай хирнэ хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй байгаа гэдгийг санахад илүүдэхгүй юм. Хэрвээ зүүн бүс нутгууд болох Номхон далайн болон Азийн бүсийг ҮҮД гэж үзвэл эдгээрт бизнесийн болон хөрөнгө оруулалтын онцгой анхаарал тавих ёстой юм.