Оросын гариг хоорондын “Фобос-Грунт” станцтай холбоо тогтоох оролдлогыг бямба гаригийн шөнө хийсэн боловч үр дүнд хүрсэнгүй аж. Энэ тухай “Интерфакс” агентлагт сансрын пуужин-хөлгийн салбарын эх сурвалжаас мэдээлжээ. Түүний ярьснаар, бямба гаригт Европын санрсын холбооны агентлагийн газрын станцаас холбоо тогтоохыг оролдох аж. Гэтэл түүнийг “амь оруулах” боломж цаг өнгөрөх тутам талаар болж байна. “Фобос-Грунт” төхөөрөмж нь Ангараг гаригаас хөрсний дээж эх газар авчирах ёстой юм. Өнгөрсөн лхагва гаригт “Фобос-Грунт” Байконуураас хөөрсөн бөгөөд гэнэтийн байдлаас болоод станц тойрог замаас гарч, зүг чигээ алдсан юм.