Сири, Ливаны эсрэг өрнөдийнхөн дайн өдөөвөл энэ нь Ойрхи-Дорнодын бүс нутагт тархах болно. Энэ тухай баасан гаригт Ливийн “Хезболла” хөдөлгөөний ерөнхий нарийн бичгийн дарга Хассан Насралла мэдэгдлээ. Тегеран болон Дамаскийн эсрэг явуулж байгаа АНУ-ын түрэмгий бодлогын шалтгаан нь Насраллын үзэж байгаагаар, Тунис, Египт болон Ливид гарсан ашиггүй өөрчлөлтүүдийг тэгшитгэхээр зорьж буйтай холбоотой байгаа гэж “Хезболла-гийн тэргүүн мэдэгдэв. Тэрээр Сирид хямрал найман сар үргэлжилж байгаа ч, ерөхийлөгчийн дэглэм бат бэх байгаа бөгөөд түүнийг унана гэж бодохын хэрэггүй гэжээ.