Нигерийн ерөнхийлөгч Махамахду Иссуфу Муаммар Каддафийн хүү Саадийд дүрвэгчийн статус олгоход бэлэн байгаагаа мэдэгдэжээ. Ингэхдээ тэрээр ийн онцлон тэмдэглэсэн байна: Каддафийн өөр нэг хүү Сейф аль-Ислам Нигерт байхгүй. 9-р сарын эцсээр Интерпол Саади Каддафийг баривчлах ордер өгсөн. Дараа нь ливийн амь үргэсдэн удирдагчийн хүү Интерполд хандан уг ордерыг хүчингүй болгохыг хүссэн. Яагаад гэвэл эх оронд нь түүнийг эцэг, ах Муатасим нарын нэгэн адил харгис шийтгэл хүлээж байгаа гэж. Саади Каддафийг одоогийн ливийн эрх баригчид хууль бус өмч хөрөнгө завшисан гэдэгт буруутгаж байгаа юм. Буруутгаж буй талын үзэж байгаагаар тэр ливийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн байхдаа энэхүү гэмт хэргийг хийсэн аж.