Өнгөрсөн Йемений Таиз хотод шөнө засгийн газрын хүчнийхэн болон сөрөг хүчнийхний цэргүүдийн хооронд гарсан мөргөлдөөний улмаас 15 хүн амь үрэгджээ. 30 гаруй хүн шархадсан гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Таизын төвд байдаг сөрөг хүчнийхний хуаранд баасан гаригийн мөргөлд хэдэн мянган хүн цугларсан үед миномётын хэд хэдэн сум тусчээ. Тэдгээр хүмүүс ерөнхийлөгч Али Абдалла Салехаас шүүх засаглалыг шинэчлэхийг шаардаж байгаа юм. Түүнчлэн буудалцаан тус улсын нийслэл Санед гарчээ. Олон хүн оролцсон жагсаал цуглааныг сөрөг хүчнийхэн төдийгүй Салехын талынханч зохион явуулжээ. Өнгөрсөн хоёрдугаар сараас тус улсад эхлэсэн Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан нь 30 жил засгийн эрх барьсан ерөнхийлөгч Салехыг огцрохыг шаардаж байгаа юм.