Арабын Лигийн орнуудын ГХЯ-ны тэргүүн нар бямба гаригт Каирт Сирийн асуудлаар шуурхай хуралдаан явуулна. Тус улсад 8 сар сөрөг хүчин, эрх баригчдын хүчний хооронд сөргөлдөөн явагдаж байна. АЛО болон Сирийн эрх баригчид тус улсад хүчирхийлийг зогсоох гэрээнд хоёр долоо хоногийн өмнө гарын үсэг зуржээ. Катарын ерөнхий сайд бөгөөд ГХЯ-ны тэргүүн шейх Хамад бен Жасем шинээр уулзалт явуулахыг уриалав. Тус байгууллага Сирийн асуудлаар цаашид ямар арга хэмжээ авах бодолтой буйгаа шийдэх бодолтой юм. Үүний өмнө Арабын төлөвлөгөөний хүрээнд Сирийн засгийн газарт өгсөн үүргүүдийг тэд биелүүлээгүй юм гэж мэдэгдэлд дурьджээ.