Орос улсын ерөнхий сайд Владимир Путин, хэрвээ Европын Төв Банк Европын санхүүгийн хямралын шинэ давалгаантай холбоотой асуудлуудад шууд оролцох юм бол энэ нь айхтар мөнгөний ханшны  уналтанд хүргэхгүй гэж үзэж байна. Орос улс ЕТБ-ийг Евробүсийн хямралыг гатлахад шууд оролцоно гэж найдаж байна гэж Путин Олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын гишүүдтэй хийсэн уулзалт дээр цохон тэмдэглэжээ. Хэрвээ Европыг санхүүгийн хямралаас гаргах арга хэмжээг цаг алдагүй хийх юм бол, дараагийн алхам нь эдийн засгийн зогсонги байдал байх болно – гэж тэр цохон тэмдэглэв. Путины үзэж байгаагаар Европын хямралыг даван туулахын тулд 1,5 их наяд евро шаардлагатай байгаа аж. “Итали улс унахыг хэрхэвч гаргаж болохгүй” гэж тэр нэмж хэллээ.