Баасан гаригт Түркийн Гантиган далайд /Мраморное море/ эзлэгдсэн гатлага онгоцыг бямба гаригт чөлөөлжээ. Онгоцыг эзлэн авсан террорист нь ганцаараа байжээ. Тусгай албаныхны явуулсан ажиллагааны үеэр түүнийг баривчилсан тухай түркийн NTV телевизийн суваг мэдээлжээ. Түркийн телевизийн мэдээлснээр тусгай албаныхан гатлага онгоцыг барьцаалснаас 12 цагийн дараа эзлэн авах ажиллагааг явуулжээ. Онгоцонд явсан 18 зорчигч болон онгоцны багийнхан суллагдаж, нэг ч хүн хохироогүй байна.