Орос улсын ерөнхий сайд Владимир Путин Оросын одоогийн удирдлагын загвар эдийн засгийн зогсонги байдалд хүргэнэ гэж үзэхгүй байна гэлээ. Тус улсын улс-төрийн систем хөгжих болно гэж тэрээр өчигдөр орой Олон улсын мэтгэлцэний “Валдай” клубын төлөөлөгчидтэй уулзахдаа мэдэгдлээ. Оросын засгийн газрын тэргүүн клубын зарим шинжээчдийн Орос улсын удирдагчдын загвар үеээ өнгөрөөсөн гэдэгтэй санал нийлсэнгүй аж. Тэрээр одоогийн улс-төрийн загвар нь 1990-ээд оны Хойд Кавказад иргэний дайн гаргаагүйн дээр Үндсэн хуулийг сэргээж, эдийн засгийн өсөлтийг хангасан юм. Энэ нь Загсийн газрын тавьсан улс орны эдийн засгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилтод хүргэсэн юм. Энэхүү бааз дээр суурилан Орос улсын нийгмийн стандартууд болон хамгийн чухал ард иргэдийн амьдралын түвшин нэмэгдэсэн юм. “Ингэхдээ бид улс орныхоо дотоод, гадаад аюулгүй байдлыг хангаж чадсан. Хэрвээ энэ нь хэн нэгэнд таалагдахгүй байгаа бол, надад туйлын харамсалтай байна” гэж Путин тэмдэглэв. Нөгөөтэйгүүр, тэрээр хэлэхдээ, бидний хүрсэн амжилтууд цаашид юу ч хийх хэрэггүй гэж байгаа юм биш. Яагаад гэвэл Орос улс өнөөдрийн дэлхийн хөгжилд нийцэх ёстой. Ерөнхий сайд оросын улс төрийн систем төгс биш байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөв. Гэсэн хэдий ч улс-төрийн систем солигдож, эдийн засаг улс-төрийн системийг өөрчлөхийг шаардах болно. Путин цааш хэлэхдээ, Оросын одоогийн удирдлагын бүтцийг шүүмжилж байдгийг мэднэ, гээд оросын иргэдэд удахгүй болох сонгуульд өөрсдийн шийдвэрийг гаргахыг санал болгов. Орос улсад 12-р сарын 4ений өдөр парламентын сонгууль, 3-р сард ерөнхийлөгчийн сонгууль тус тус явагдана.