2012 онд Орос улсад зохиогдох АНД-н орнуудын эдийн засгийн дээд хэмжээний уулзалт дээр  тус байгуулагын сангийн сайд нарт хэлэлцүүлэхээр санал тавьж байгаа асуудлуудыг АНУ ухаалаг саналууд гэжээ. Энэ тухай тус байгуулагын ээлжит дээд хэмжээний  Гавай дахь уулзалтын хүрээнд  болсон хэвлэлийн  бага хурал дээр АНУ-ын Сангийн  сайд Тимоти Гайтнер мэдэгджээ. Тухайлбал,  Орос улс тус бүс нутгийн  санхүүгийн мэдлэг, болосвролыг дээшлүүлэх  саналыг тавьсан юм. 2012 оны 9-р сард Владивостокийн “Русский” арал дээр зохиогдоно. Орос улс анх удаа энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохиож байгаа юм. Гайтнерын хэлснээр,  АНД-н орнуудын дээд хэмжээний уулзалт хүчирхэг хамтынэ ажиллагааны уламжлал тогтож байгаа аж. Одоо дэлхийн нийт хүн амын өмнө итулгамдсан нилээд хэдэн асуудал байгаагийн дотор Европын санхүүгийн хямралын асуудал байгаа бөгөөд АНД-н  эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн орнууд энэхүү туршлагаа ирээдүйд ашиглаж болох юм” гэж тэр цохон тэмдэглэв.