Курилын арлуудын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг бэхжүүлэх ажиллагаа нь гуравдагч орнууд руу, ялангуяа Япон улс руу чиглэгдээгүй . Энэ тухай баасан гаригт  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Хабаровскд сэтгүүлчидтэй  хийсэн уулзалт  дээр онцлон тэмдэглэв.  “Курил бол манай хязгаар нутаг. Энэ нь манай зарим хөршүүдэд ямар санагдаж байсан ч тодорхой юм. Тэнд цэргийн бие бүрэлдэхүүн байх ёстой. Яагаад гэвэл  энэ бол хил хязгаар. Үүнийг цэрэг дайны ажиллагаа гэж хэн ч үзэх ёсгүй юм” гэж   улсын тэргүүн хэллээ. Д. Медведев японы хөрөнгө оруулагчдыг Курилд урьлаа. “Бид эдгээр арлуудыг хамтран ашиглахад бэлэн бөгөөд хөрөнгө оруулах боломж олгох болоод японы хөрөнгө оруулалтыг хамгаалахад бэлэн” гэж төрийн тэргүүн  мэдэгдлээ.