Гонолулагийн АНД-н орнуудын  дээд хэмжээний уулзалт дээр энэхүү эдийн  засгийн томоохон байгууллагыг даргалах эрх Орос улсад шилжин ирэх юм.  2012 онд Орос улс эх орондоо АНД-н орнуудын  тэргүүн нарыг хүлээн авна. 9-р сарын 8,9 ны өдрүүдэд Владивостокийн “Русский” арал дээр уулзалт зохион явуулна.Гонолулагийн эрхийг Владивостокд аажмаар шилжүүлэхийн тулд талууд нилээд санаачилга гаргав. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон өөрийнх нь адил  албан тушаалтай Оросын  сайд Сергей Лавровд     тусгай уулзалт зохион явуулах саналыг тавьжээ.Түүгээр Азийн орнуудын “үзэл,хандлагуудын”асуудлуудыг хэлэлцэх аж. Энэ тухай  АНУ-ын гадаад бодлогын байгууллагын  албан ёсны төлөөлөгч нэрээ нууцлан мэдэгджээ.

         Орос улс өөрийн зүгээс, зохион байгуулагчийн хувьд түншүүддээ Гонолулуд хэлэлцсэн асуудлуудыг үргэлжүүлэн хэлэлцэхийг санал богоно. Тухайлбал, санхүүгийн үйлчилгээнд нэвтрэх боломжуудыг өргөтгөх. Оросын сангийн яамны Олон улсын санхүүгийн харилцааны газрын тэргүүн Андрей Бокарёвын мэдэгдэснээр, түүнийг оросын тал санхүүгийн боловсрол, санхүүгийн мэдлэг чадвартай холбож өгнө. Тухайлбал, банкны хадгаламж, гуйвуулга, банкны картаар байж болно. Эндээс үүдээд  хувийн болон улсын түвшингүүдэд санхүүгийн дэд бүтцийн давуу талуудыг ашиглах  Москвагийн санал санаачлага хэрэгжинэ.  Нийгмийн боломжийн амьдралтай давхаргуудад, алслагдсан болон  гадаад орнуудад оршин сууж байгаа хүмүүст санхүүгийн бүтээгдэхүүний эрсдэл болон үүргүүдийг тайлбарлах. ФБК компаний стратегийн судалгааны удирдах  газрын захирал Игорь Николаев хэлэхдээ «Мэдээж хэрэг АНД-н орнуудын  хүн амын санхүүгийн болосвролыг дээшлүүлэх хэрэгтэй.   Гэхдээ  юуны өмнө засгийн газруудын болон холбогдох албануудын түвшинг дээшлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Дэлхийн эдийн засаг мөлхөж, хоёр дахь давалгаан айсуй нь  хүн амын санхүүгийн боловсролоос болсон  юм биш.  Миний бодоход   засгийн газрууд өөрсдөө  санхүү”эдийн засгийн тулгамдсан асуудлын гүн рүү орж, гүйцэд хийхгүй, гүйцэд ойлгохгүй байна» гэлээ.  

    Нөгөөтэйгүүр,  хэлэлцэхээр урт хугацааны тогтвортой  зээлийн асуудлыг тавихаар төлөвлөж байна. Тэр тусмаа төсвийн зарлагын төлөвлөлт, төсвийн хомсдол болон өрийн түвшингийн хандлагуудыг хэлэлцэнэ. “Неокон” шинжээчийн зөвлөгөө өгөх  компаний ерөнхийлөгч Михаил Хазин тэмдэглэхдээ «Өнөөдөр төсвийн системийн тогтворгүй байдал дэлхий даяар хүн амын нийгмийн дэмжлэг үндэсний зээл өсөнтэй холбоотой байна. Энэ шалтгаанаар  санхүүгийн тогтвортой байдлыг ширүүсгэх тухай ярихад хүн амын амьдралын түвшинг барих механизм ойлгогдоно. Энэ бол өнөөдөр хамгийн чухал асуудал» гэлээ.

   Байгалийн гамшигийн үр дагавар болон онцгой байдлын дараа    санхүүгийн тал  хамгийн чухал асуудлууд бөгөөд энэ тухай 2012 онд  Владивостокод болох АНД-н орнуудын эдийн засгийн дээд хэмжээний уулзалт дээр нарийвлан  хэлэлцэх саналыг Орос улс тавина.  Энэ асуудлыг хэлэлцэх шаардлага гарч буйг  Японд болсон хүчтэй цунами, болон Хятадын хүчтэй салхи, Зүүн-Өмнөд Азийн болон Тайландын үер, Шинэ Зеландын газар хөдлөлт гэрчилж байна. Ингэхдээ, 2005 онд Азид гарсан хамгийн их хохиролтой далайн хар салхины гашуун сургамж одоо болтол хэвээр байна.