Америкийн онгоцнууд, усан онгоцнууд болон  тэр бүү хэл пуужингууд хятадын хулих /чип/ дохиоллын системээр  тоноглогджээ. Энэ тухай хэдэн өдрийн өмнө АНУ-ын Сенатад Батлан хамгаалах хүчний байнгын хорооноос өргөн барьсан шалгалтын дүнд дурьджээ. Үүнээс болж пуужин амдаг юм уу нисдэг тэрэгний нисэгчид байгаа онохгуй байх вий гэдэгт   сенатууд түгшицгээж байна. Ойролцоо дүнгээр америкийн цэргийн техникэд 1 сая гаруй  ширхэг  дуураймал иж бүрдэл  байгаа аж. Сенаторуудын үзэж байгаагаар, энэ бол  комиссийн илрүүлсэн гинжин холбооны нийлүүлэлт бөгөөд дөнгөж  мөсөн уулын орой  байж мэдэх аж. Америкийн  цэргийн мянга, мянган онгоц болон усан онгоцнуудыг  хятадын хулих цахим техникээр удирдаж байна. Түүнийг ачааны Boeing C-17, Lockheed Martin C-130 J  Super Hercules, болон   Sea Knight нисдэг тэрэгнүүдэд, тэр ч бүү хэл пуужингийн довтолгооны  эсрэг системд хүртэл хэрэглэдэг аж.

    Хятадад үйлдвэрлэгдсэн эдгээр хулих эд ангийг 10 удаагийн 7-д хэрэглэж байна. Өөр нэг зүйл гэвэл,  Канад, Ангилиас 20 орчим  хувийг нийлүүлжээ.  Эдгээр орнууд нь хятадын хуурамч эд ангийг дамлан зардаг бааз болжээ. Танилцуулгын үеэр Шэньчжэнь хотын цахим техникийн захын фото зургуудыг гаргаж байлаа.  Цаасан болон нийллэгэн хайрцагнуудад дүүргэсэн микросхемуудыг харуулж байв.  Нутгийн оршин суугчид браклагдсан эд ангиудыг   голд угааж, дараа нь түүнийгээ наранд  хатааж, эцэст нь бөөний худалдаанд өгч байгааг харуулжээ. Эцсийн бүтээгдэхүүн заводын хяналтыг амжилттай давж болох юм. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар, цэргийн техникэд өндөр температур  болон чиглэгийг тэсвэртэй байх ёстой. 

   Харин дуураймалууд нь онцгой тохиолдолд баллаж мэднэ гэж сөрөгний тагнуулч Евгений Ющук “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглээд «Дуураймал бүтээгдэхүүний чанарыг тестээр шалгадаг, ялангуяа цэргийн бүтээгдэхүүнийг. Бүтээгдэхүүний өндөр үнэ  зөвхөн  үйлдвэрлэлтээсээ шалтгаалдаг юм бишээ. Түүний үнэ дараах зүйлээс бүрдэдэг, жишээ нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс гарлаа, гэтэл тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гарсан   гологдол  бүтээгдэхүүний зкардлыг нэмж, нийлүүлээд бүтээгдэхүүний үнэ тодорхойлогддог байна. Түүнчлэн, тестын албаны үнэ нэмэгдэнэ. Харин дуураймал бүтээгдэхүүний хувьд бол, яг л нөгөө орос мөрийтэй тоглоом шиг, амжилттай ч магад, амжилт үгүй ч байж мэднэ. Аз туршихаас өөр арга үгүй. Хэрвээ онгоцод “азгүй эд анги” тавьсан бол магадгүй тэр  онгоц “бөмбөгөө” гээх ч юм билүү. Өнөөдрийн байдлаар хэвэлийн бичснээс иш татвал тэд 50 ширхэг алдажээ.

   Сенатад хэлэлцсэн асуудал өнөөдөр бий болсон юм биш. Бүр 90 -ээд оны үед АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон америкийн үйлдвэрүүдийг зардлаа багасгаж, цахим техник зохион бүтээхээс татгалзах санал тавьсан юм. Үүний оронд цэргийн байгууллагууд нийлүүлэлтээ дэлгүүрийн “лангуунаас“ авах болсон түүхтэй юм.Хятад улс дэлхийн цахим техникийн үйлдвэрлэлийн төв болох тусам эдгээр “лангуунууд” хятадын бүтээгдэхүүнээр дүүрсэн юм. Сенатын хороо маш гоц  шийдвэр гаргасан нь: Хятад улсаас хойш тавилгүй цахим хар захаа хаахыг шаардсан юм.  Танилцуулга хийх үед Хятад улсын Элчинг хүртэл урьж оролцуулах гэсэн боловч, сайд дипломат маягаар эелдгээр ажил ихтэй гэж татгалзжээ. Ингэхэд ер нь Хятад улс энд ямар хамаатай юм бэ?

    Пентагон өөрөө л буруутай шүү дээ. Өөрөө хямд бүтээгдэхүүн хайж, хэмнэх гэсэн биз дээ гэж Оросын Алс-Дорнодын хүрээлэнгийн  шинжээч Павел Каменнов хэлээд «АНУ-ын хямралаас болоод Батлан хамгаалах яам багаж-төхөөрөмжөө хэмнэжээ. Яагаад гэвэл, хятадын бараа, дандаа л хямд төсөр байдаг биз дээ. Харин тэд муу хийдэг гэсэн мэдээлэл надад үгүй. Хятадын технологи, шинжлэх ухаан урагшлан, хөгжиж л байгаа шүү дээ» гэлээ. Сенатын мөрдөн байцаах ажлын үр дүнг Хятадын шинжээчид ийн тайлбарлаж байна. Хятадыг буруутгахыг тэд ямарч үндэслэлгүй гэж үзэж байгаа аж. Бүх байдал  чөлөөт зах зээлийн дүр зураг.  АНУ-ын цорын ганц гарц гэвэл Солонгос, Японоос эд ангиудыг авбал, бүтээгдэхүүний үнэ хэдэн зуу дахин өснө.  Арван жилд шинэ зэвсэг худалдаж авахад 450 тэрбум доллар багасгасан Пентагоны   ийм хувилбар лав нийцэхгүй болов уу. Тиймээс, найдвар – хятадын тэргүүлэх шинжлэх ухаан байх болно.