Иранд цохилт өгч болзошгүй гэх яриа нь  хэрхэвч байж болохгүй зүйл.Тэр ч бүү хэл энэ тухай шинжлэх ухааны үүднээс эргэцүүлэн бодоход ч аюултай гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич “Оросын дуу хоолой“ радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэв.

   Олон улсын цөмийн энергийн   агентлагийн /МАГАТЭ/ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи  илтгэлийн зарим нэгэн мэдээллүүд уг илтгэлийг албан ёсоор нийтлэгдэхээс өмнө  тодорхой болжээ. Илтгэл нь  2003 онд Иран цөмийн зэвсэгтэй болохоор ажиллаж байсан гэдгийг ил тод болгожээ. Израилийн ерөнхийлөгч Шимон Перес тэр даруйд нь Тель-Авив дипломат аргаар шийдвэрлэж байснаас,  ираны цөмийн объектуудад цохилт өгсөн нь дээр гэж мэдэгдэл хийсэн.  Орос улс ийм байр суурийг эрс буруушан, хэзээ ч ийм байр суурийг хүлээн авахгүй гэж Александр Лукашевич онцлон тэмдэглээд «Хүч хэрэглэх нь НҮБ-ын АЗ-ийн шийдвэрээр юм уу, аль эсвэл НҮБ-ын 51-р тогтоолын дагуу өөрийгөө хамгаалах тохиолдолд байж болох  юм. Гэтэл энэ тохиолдолд аль, алинийг  нь  хэлэлцээгүй төдийгүй НҮБ-ын АЗ-ийн хүрээнд ч үүнийг авч үзээгүй юм. Тиймээс,  энэ бүгдийг  эргэцүүлэн бодосны дүнд энэхүү аймшигт зүйл нь бодит амьдрал дээр хэрэгжиж болох юм шүү  гэдэгтэй  хэрхэвч санал нийлэхгүй» гэлээ.

    Ираны асуудлыг дайнаар шийднэ гэдэг бол бүс нутагт түвэгтэй асуудал дэгдэхээс  гадна, дэлхийн хэмжээнд  түвэг учирч болзошгүй юм.  Өнөөдөр ийм жишээ багагүй юм. Энэ бол Афганистан, Ирак, Ливи улс. “Ливийн хувилбар“ томъёонд  тайлбар шаардагдахгүй  юм. Үйл явдлын хөгжлийн хүчний загвар олон улсын үндэс суурийг зөрчиж байна. “Зургаагийн” ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулах асуудалд Орос улс нэгдээгүй, өөрийн төлөвлөгөөнд үнэнч үлдэсэн юм. Гэсэн хэдий ч хэлэлцээний ширээн дээр үлдэж байгаа бөгөөд бүс нутгийн төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн ихэнх гишүүдийг цухалдуулсан энэхүү төлөвлөгөө нь Олон улсын хамтын нийгэмлэгийн болон Ираны  харилцан алхамуудын үндсэн дээр тулгуурласан энх тайвны шийдвэр гарахад тус дэмтэй юм. Асуудлыг тусгаарлан, цэрэг-дайны үүднээс шийдэхийн аргагүй юм. НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр  Францын ГХЯ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд Тегераны эсрэг хатуу арга хэмжээ авахыг уриалсан.  Магадгүй хориг тавих нь төдийлөн хурцадмал байдлыг арилгаж чадахгүй л байх гэж Александр Лукашевич хэллээ.

   МАГАТЭ-гийн Ираны илтгэлд урьд өмнө тодорхой байсан баримт, мэдээллүүдийг оруулсан гэж  Оросын ГХЯ үзэж байна. Асуудлын гол нь тэдгээрт байгаа юм биш, харин энэхүү мэдээлэлд ямар утга агуулга өгч байна гэдэгт  байгаа юм. «МАГАТЭ-гийн ерөнхий захирал ямар мэдээллүүдийг үндэслэн энэхүү илтгэлд ираны цөмийн хөтөлбөрт  цэргийн бүрдүүлэгч байгаа гэж оруулсан  тухай болон бусад  олон асуудал бидэнд төрсөөр байна.Жишээ нь: МАГАТЭ-гийн нарийн бичгийн даргын газар ямар мэдээллүүдийг үндэслэн Ираныг цөмийн хөтөлбөрийн хүрээнд цэргийн төлөвлөгөөтэй байгаад буруутгаж байна вэ? гэх мэт. Тодорхой хариулт өгөхийн оронд бидэнд  Агентлагийн “үгэнд” итгэхийг зөвлөж байна» гэж Александр Лукашевич хэллээ.

   Ираны цөмийн хөтөлбөрийн нууцыг оросын эрдэмтдийн туслалцаатайгаар илчилсэн гэдгийг  өрнөдийн орнууд сонирхон хүлээж авсан. Ингэхдээ ХМХ-д  чухам энэ тухай мэдээ үзэгдээд өнгөрсөн,  гэтэл Орос улс МАГАТЭ-д тайлбараа аль хэдийнэ өгсөн байсан. «Орос улс үүнтэй холбоотой тухай шинэ соргог юу ч байхгуй, өөрөөр хэлбэл, зөвлөлтийн эрдэмтэн, тухайлбал, украин үндэстэй хүн энэ илтгэлд үгүй.  Ийм нээлтэнд  Оросын эрдэмтэн чухал үүрэг гүйцэтгэсэн   нь  зөөллөж хэлхэд, үүн дээр тийм ч  нэр хүнд бүхий шинжээч ажлаагүй бололтой. Үүнийг зохиогчийн нүнжигт найдан үлдээе» гэж Александр Лукашевич хэллээ . Зөвхөн МАГАТЭ нийтлэж гаргах мэдээлэл гадагш алдагдсан нь итгэл хүлээсэн Агентлаг нь  хир найдвартай болохыг харуулж байна. Болсон зүйл ираны асуудлыг зохицуулахад яасан ч нөлөө үзүүлэхгүй.