11-р сарын 13,14-нд  Зөвлөлтийн ардын жүжигчин, профессор Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаант тэмцээн Х дахь удаагаа зохиогдоно.  Энэхүү уралдаанд  Монгол улсаас: Улаанбаатараас -13, Хэнтий, Дорнод аймгуудаас  дуучид оролцохоор мэдэгдээд байгаа төдийгүй Усть Ордынск, Өвөр байгалийн хязгаарын болон анх удаагаа Эрхүүгийн төлөөлөгчид оролцно. Шалгаруулалтанд Улаан-Үд хотын хөгжмийн коллежийн, Новосибирскийн соёл, урлагийн академийн болон хөгжмийн дээд сургуулийн оюутнууд оролцох юм. Оролцогчид Лхасран Линховоины эх нутаг - Могойтийн дүүргийн  Ага-Хангил тосгонд айлчлах аж. Дуурийн дуулаачдын анхны уралдаант шалгаруулалт 1988 оны 12-р сард ардын дуу, орос, гадаадын сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлээр “ Агийн залуу дуу хоолой” гэж зохиож байжээ.