Орос-Монголын зураачдын үзэсгэлэн өнөөдөр Эрхүү хотод нээгдлээ. Арга хэмжээ нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойд, Эрхүү хотын 350 жилийн ойд зориулагджээ. В.Сукачёвын нэрэмжит эртний музейн танхимд Орос-Монголын зураач, уран барималч, гоёл-чимэглэлийн болон хавсарсан урлагийн 100 гаруй мастеруудын бүтээлийг дэлгэн  тавьжээ.  Үзэсгэлэнгийн танхимд  сүүлийн хагас зуун жилийн хугацаанд Прибайкалье уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэн харуулжээ. Энэ бол Оросын ардын зураач Виталий Рогаль, Виталий Смагин, Оросын гавъяат зураач Анатолий Костовский, Геннадий Кузьмин нарын бүтээл юм. Монголын урлагийг Чадраабал, Батмөнх, Батбаяр, Батбаатар, Ундрал, Дагвадорж, Адъяабаатар, Гүнсэнсүрэн нар төлөөлж байв. Үзэсгэлэн  11-р сарын эцэс хүртэл үргэлжлэнэ. Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд  Эрхүү хотод оны эцэс хүртэл зохиогдох юм.