Дэлхийн хамтын нийгэмлэг ираны асуудлын энх тайвнаар зохицуулан, хүч хэрэглэхээс зайлсхийх ёстой. Энэ тухай  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийн төлөөлөгч Мартин Несирки мэдэгджээ. Одоогийн яриа хэлэлцээний замаар хүрэх шийдвэр нь энэ асуудлыг шийдэх  цорын ганц арга юм гэж   Ерөнхий нарийн бичгийн дарга  үзэж байгаа юм гэж Несирки цохон тэмдэглэв. Ерөнхий нарийн бичгийн дарга Ираныг НҮБ-ын АЗ-ийн  болон МАГАТЭ-гийн Удирдах Зөвлөлийн үндсэн  нөхцөлүүдийг хийхийг уриалж  байна гэж тэр тэмдэглэв.