Орос улс дэлхийн санхүүгийн болзошгүй хямралыг 2008 оныхоос илүү даван туулах болно. Энэ тухай Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Хабаровскд мэдэгдэв. Түүний ярьснаар, дэлхийн санхүүгийн гол хүндрэл бол европын бүсийн хямрал болоод байна. Европын Холбооны орнууд энэ хямралыг даван туулахаа   маш удаан тохиролцож байна. Харин Медведевийн хувьд бол тэр дэлхийн санхүүгийн болон Оросын талаар харьцангуй өөдрөг үзэлтэй байна. Тэрээр цааш мэдэгдэхдээ, одоо Орос улсад орлогын хэмжээ хямралын өмнөх үеийнхтэй адил болоод байна. “Ажилгүйдэлийн үзүүлэлт мөн хямралын өмнөх түвшинд очоод байна” гэж тэр хэллээ. Орос улс энэ жил түүхэндээ анх удаа  ажилгүйдлийн  хамгийн доод үзүүлэлтэнд хүрээд байна. Энэ нь 7 % юм. Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад  Орос улсын ДНБ ний өсөлт 4 % байгаа бөгөөд АНУ -д -0,5 %  байна гэж Орос улсын ерөнхийлөгч харьцуулав. Д.Медведев ойрын үед Оросын эдийн засгийн нүүрс ус төрөгчийн түүхий эдээс хараат явдлыг бууруулах үүднээс ойрын  үед бодит үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа юм.