18 жил үргэлжилсэн яриа-хэлэлцээг төгсгөл болгон Орос улс  ДХБ -ад нэгдэн орохтой холбоотой  багц баримт бичгийг  Женевын ажлын хэсэг сайшаалаа. 60 гаруй орон оролцсон ажлын хэсэг шийдвэрлэх хуралдааны дараа тарлаа. Баримт бичгүүдийг байгууллагын сайд нарын бага хуралд дэмжлэг авахаар шилжүүлжээ. Түүнийг  12-р сарын 15-17 ны өдрүүдэд Женевт зохион явуулах бөгөөд, ДХБ Орос улсыг албан ёсоор урьсны дараа оросын парламент уг багцыг  хэлэлцэн батлах шаардлагатай юм. Орос улсын энэхүү арга хэмжээнд  хагас   жил зарцуулагдана. Багц баримт бичигт  ажлын хэсгийн илтгэл, Орос улсын хүлээсэн   эрх, үүргүүд болон бараа таваарын тарифыг болон  хөдөө аж ахуйг дэмжих түвшин  буулгах үүргүүдийн нэрсийн жагсаалт багтаж байгаа юм.