АНД-н орнуудын ЭЗХА-ны дээд хэмжээний уулзалт 11-р сарын 11-нд Гонолунад ажлаа эхлэнэ. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев хоёр талын хэд хэдэн уулзалтуудыг зохион явуулна. Тэдгээрийн дунд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай хийх  уулзалт байх юм.

   Орос улсын ерөнхийлөгчийн  туслах Аркадийн Дворковичийн тэмдэглэснээр,  хоёр удирдагчийн сүүлийн хийсэн уулзалтаас хойш бүхий л чиглэлээр  хэлэлцэгдэж байгаа асуудлууд нь уламжлалт болж, тодорхой хөдөлгөөнд ороод байгаа аж. Жишээ нь: Орос улс ДХБ-ад гишүүнээр элсэх асуудал дээр том дэвшил гарсан гэв. АНД-н орнуудын дээд хэмжээний уулзалт дээр хэлэлцэх асуудлын тухай   Аркадий Дворкович ярихдаа: «Чуулганы үеэр дараах асуудлуудыг хэлэлцэх болно. Нэгдүгээрт, янз бүрийн норм, стандартыг нэгдсэн хуваарьт хүргэхийн тулд  АНД-н орнуудын зохицуулалтын системийг ойртуулах. Энэ нь юуны өмнө  худалдаа, хөрөнгө оруулалтыг илүү нээлттэй болгохын тулд хийгдэх ёстой  юм.Хоёрдугаар хуралдаан дээр эрчим хүчний аюулгүй байдал болон эрчим хүчний үр ашгийн тухай асуудлуудыг хэлэлцэнэ. Тухайлбал, эдгээр хэлэлцүүлгийн хүрээнд  АНД-н орнуудын зах зээлд  “ногоон” юм уу экологийн  бараа бүтээгдэхүүнийг   хэлэлцэх боломжтой юм. Энд АНУ-ын болон бусад орнуудын гаргасан дээрх бүтээгдэхүүний татварыг цуцлах тухай яригдах юм.Өнөөдөр ийм бараануудын янз бүрийн жагсаалт байна» гэлээ.

   Эдгээр жагсаалтанд Орос улсад хамгийн доогуур, тэр ч бүү хэл татваргүй  байдаг бараа бүтээгдэхүүн орж байна. Гэхдээ зарим нь Оросд өндөр татвартай  тодорхой нэр төрлийнх ч байна. Тиймээс Аркадий Дворкович оросын сонирхолд нийцэх эсэхийг тодруулан, эдгээр татварыг шуурхай бууруулах нь оросын сонирхолд үл нийцэж, оросын зарим үйлдвэрлэгчдийг хүнд байдалд  хүргэхгүйн тулд тодорхой ажлуудыг зохиох шаардлагатай байна гэж цохон тэмдэглэв.

   Оросын хувьд одоогийн дээд хэмжээний уулзалт дээр ирэх жилд Оросд болох дээд хэмжээний уулзалт дээр хэлэлцэх асуудлуудын сэдвийг төлөвлөж өргөн барих нь нэн чухал болоод байна. Сэдвүүдийн хагас нь анхаарлын төвд үлдэсэн хэвээр байна. Жишээ нь:экологийн технологийн жагсаалтууд, бараа бүтээгдэхүүний боловсруулалтууд  нь  Орос улс дээд хэмжээний уулзалтыг удирдах үеэр болон түүний зохицуулалтын дор  явагдах болно.  Дворковичийн ярьснаар, эрчим хүчний болон эрчим хүчний үр ашгийн асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Түүнчлэн, Орос улсад нилээд хэдэн шинэ санал, санаачилга бий. Энэ бол Оросын Алс-Дорнодын цаашдын хөгжилтэй холбоотой тээврийн болон логистикийн  асуудлууд юм. Бас нэгэн сэдэв бол хүнсний аюулгүй байдал. Үүнээс гадна Орос улс дотоодын   загварчлалыг өнөөдөр  АНД-н орнуудын  бүс нутагт болж байгаатай холбохыг оролдох юм.