Орос улсад урьд тогтоогоогүй «нээлттэй тэнгэрийн»  дэглэм гэгчийг Владиовосток хотын нисэх онгоцны буудалд нэвтрүүлж мэднэ. Энэ нь Приморье бүс нутгийн нийслэл хот  нисэх онгоцууд нь Европ ба АНУ руу нисэх  Хятад, Тайланд, Өмнөд Солонгос, Японы нисэх онгоцны компаниудын хувьд дамжин өнгөрөх томоохон зангилаа болно гэсэн үг.

   Эдүгээ хоёр талын засгийн газар хоорондын хэлэлцээр Орос ба бусад орны  хооронд агаарын ачаа тээвэрлэлтийг зохицуулж байна. Энэ баримт бичгээр хоёр талын нисэх онгоцны компаниудын  нислэг хийх зүг чиглэл, тодорхой  цаг хугацаанд хийх нислэгийн тоо хэмжээг тогтоодог. Орос улс ийм байдлыг зөвлөлт засгийн үеэс  уламжилсан гэж «Нисэх онгоцны буудал» холбооны ерөнхий захирал Виктор Горбачёв хэлээд «Нээлттэй тэнгэрийн» дэглэм бол  дэлхийн практик үйл ажиллагаа юм. Хэн хичнээн олон нислэг хийх асуудлаар засгийн газар хоорондын хэмжээнд тохиролцох хэрэггүй байна. Энэ нь бидэнд асар их  боломжийг нээж өгч байна. Ядаж ямар нэг хувь хэмжээ тогтоох шаардлагагүй болно. Нисэх онгоцны компаниуд нисэх онгоцны буудал, буудал нь компаниудтай  шууд тохиролцоно» гэв.

    Владиовостокад тогтоох онцгой дэглэм туршилт төдий зүйл гэж Тээврийн сайд Игорь Левитин мэдээллээ. Одоогоор техникийн  дамжин нэвтрэх нислэгийн талаар өгүүлж байна. Гэвч гадаадын нисэх онгоцууд зорчигчдыг буулгах, авах боломжтой юм. Оросын нисэх онгоцны компаниуд тээвэрлэгчид нь мөн дэглэмийг ашиглах орнууд руу нэмэлт нислэг хийнэ.

    2010 онд Владиовосток 1 сая гаруйхан зорчигчдод үйлчилжээ. Шинжээчдийн дүгнэснээр «нээлттэй тэнгэрийн» дэглэм  зорчигчдын тоог гурав-тав дахин нэмэгдуулэх боломж олгох юм. Өөрий нь эрх мэдэлд байгаа Владиовостокын олон улсын нисэх онгоцны буудлыг  2012 онд болох Ази Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байгаа «Шереметьево»-гийн удирдлагаас тус дэглэм Приморье бүс нутгийн  нийслэл хотод тогтоохыг санаачилжээ. Энэ арга хэмжээний зорилго шинэтгэлд зарцуулсан хөрөнгийг буцааж авахад оршино.

   Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэх бэлтгэл хийж байгаа нь бас нэг шалтгаан боллоо. Манай орон тус байгууллагад энэ оныг дуустал элсэж болзошгүй. «Нээлттэй тэнгэрийн» дэглэм бол тус байгууллагад элсэх зайлшгүй болзолын нэг болжээ.

    Хэтдээ ийм практик ажиллагаа Оросын бүх бүс нутгийг хамравал тээвэрлэгчид өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ёстой гэж Виктор Горбачёв тэмдэглээд «Хэн ч хохирохгүй. Гадаадын нисэх онгоцууд манайд олонтаа бууна. Манай тээвэрлэгчид ч гадаад руу нислэг хийнэ. Гэвч тэд өрсөлдөх чадвартай байх ёстой.Үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй» гэв. Ямар байсан ч «нээлттэй тэнгэрийн» дэглэмийг бүс нутагт нэвтрүүлэх нь зорчигчдод л ашигтай болно гэж шинжээчид санал нэгтэй тэмдэглэв. 1-рт тэд олон компаниос нэгий нь сонгох боломжтой болно. 2-рт тээвэрлэгчид ширүүн өрсөлдөөний нөхцөлд билетийн үнийг  арга буюу хямдруулна.