Тува дахь Монгол улсын Ерөнхий консулын газар байгуулагдсан 10 жилийн  хугацаанд Тувагаас Монгол руу явах хүмүүс 2001 онд 200 байсан бол 2011 онд 7000 хүрчээ. Тус Бүгд найрамдах улсын эрх баригчдын мэдээлснээр монголын талтай хамтран худалдаа-үзэсгэлэнгийн олон арван арга хэмжээг явуулдаг уламжлал тогтжээ. Энэ бүгд нь хоёр талын бизнесийн хүрээнийхний тогтвортой ажил хэргийн холбоо  идэхижсэнтэй холбоотой аж. 2001 оны 11-р сард Кызылд Монгол улсын Ерөнхий консулын газрыг  нээн ажилуулжээ.  Консулын тойрог Тува, Алтай, Хакас, Алтайн хязгаарыг хамардаг юм. Тувагийн төлөөлөгчийн газар Монгол улсын Увс аймгийн төв –Улаангомд 2003 онд байгуулагджээ.