Наадамд гуч гаруй мастеруудын  уламжлалт болон орчин үеийн загварын хувцасыг толилуулж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү наадамд  монголын загвар зохион бүтээгчдээс гадна Орос улсын Москва, Новосибирск, Томск, Улаан-Үүд, Абакан, Эрхүү хотуудын  шилдэг мастерууд оролцох юм.  Шүүгчид үндэсний хувцасыг олон улсын загварын хандлагуудтай хэрхэн зохицуулсан  болон технологийн цэвэр шийдэл, өнгөний зохицол, гутал, гоёл чимэглэлийн болон нарийн уялдааг харгалзан шүүх юм. Хамгийн тод ялгарах загварыг болон үндэсний хувцасны илүү сонирхолтой загварыг  болоод угсаатаны болоод орчин үеийн загварыг амжилттай харуулсан шилдэг загваруудыг шалгаруулах юм.  “Угсаатны тайз. Хамтын нөхөрлөл” наадам бямба гаригт Охлопковын нэрэмжит Эрхүүгийн Драмын эрдмийн театрт загварын гала-тоглолтоор өндөрлөх аж.