Орос улсад уламжлалт шашинг судлаж, янз бүрийн шашны ёс уламжлалыг  мэдэх нь улс оронд тэсвэр тэвчээрийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж ОХУ-ын Боловсрол,ШУ-ны яам үзэж байна. Тусгай газрын олон нийтийн зөвлөлийн хуралдаанаар «Шашны соёл ба иргэний ёс суртахууны үндэс» гэдэг хичээл  хоёр жил зааж ирсний дүн гаргав. Сургуулийн шинэ хичээлийн дутуу талд гойд анхаарал тавьжээ.Шашны соёлын үндэсийг судлах туршилт  ерөнхийдөө амжилттай болсон байна. Оросын 21 бүс нутгийн 4, 5-р ангийн 500 мянга орчим сурагч  хоёр жилийн турш мөн хичээл үзсэн гэж Боловсрол, ШУ-ны дэд сайд Игорь Реморенко хэлээд «Багц хичээлийг дөрвөн хэсэгт хуваасан. Эхлээд хүн бүр болон нийгмийн амьрал дахь шашны үнэ цэнэт зүйл, ёс суртахууны эрхэм дээд зорилгыг хүүхдүүдтэй авч үзэж хэлэлцсэн юм. Шашны соёл, иргэний ёс суртахууны үндэс 2-3 хэсэг боллоо. 4 дэх хэсгийг санаа бодол солилцоход зориулсан. Өөрөөр хэлвэл  ямар нэг шашинг сонгож авч судласан хүүхдүүд уулзаж, ярилцсан» гэв.

    Ямар нэг шашин сонгож авах нь  ирээдүйн хичээлийн хамгийн түвэгтэй асуудал гэдгийг туршлага харуулав. Сурагчид эх эцгийнхээ зөвшөөрлөөр  үнэн алдартны шашин, исламын шашин, буддын шашин буюу иудаизмын аль нэгийг судлахыг өөрөө шийдвэрлэнэ хэмээн урьд үзэж байв. Тодорхой шашинг судлахаас татгалзсан сурагч дэлхийн шашин буюу иргэний ёс суртахууны хичээлийг сонгож авах боломжтой байсан. Олонхи нь бараг 42 хувь нь иргэний ёс суртахууныг  сонгож авав. Үнэн алдартны шашны хичээл хоёрт оров. Түүнийг сурагчдын 30 хувь нь сонгон авчээ. Дөнгөж 18 хувь нь дэлхийн шашны үндэс хичээлийг сонирхсон юм. Мөн 9 хувь нь исламын шашинг судлав. Дөнгөж  1 хувь нь буддын ба иудаизмын  шашны  уламжлалыг танин мэдэхийг оролджээ.

    Иймээс туршилт тавьсан зорилтыг биелүүлсэнгүй  гэж Боловсрол, ШУ-ны яамны  олон нийтийн зөвлөлийн гишүүн Алексей Венедиктов үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Сурагчид мөн туршилтын явцад бусдын  биш өөрийнхөө шашинг сонгож авдаг. Хүүхэд  зарим нэг ангийнхан өөр хоол идэж, өөр хувцастай байж, өөр баярыг тэмдэглэж байгааг сонирхохын оронд өөрдэд нь ойр ойлгомжтой хичээлийг сонгож авч байна. Харин мөн хичээл бусдын соёлыг сурагчдад танилцуулах зорилготой юм. Жишээ нь Чеченд сурагчдын 90 хувь нь исламын шашинг сонгон авч байна. Тэд Москвад очвол өөр ямар ч ёс заншил, уламжлалыг мэдэхгүй байдаг. Учир нь тэд гэртээ өөрсдийгөө л судласан. Энэ нь туршилтын явцад илэрсэн бодит асуудал»  гэв.

      Сурагчид Орос улсад байгаа бүх шашны чиглэлийн үндэсийг  судлах ёстой гэж Алексей Венедиктов үзэж байна. Тэгвэл  өсвөр үеийнхэн бусад соёлд тэсвэр тэвчээртэй хандана. Өөр үндэстэн ястныг эсэргүүцэх тэмцэл хөдөлгөөн Москва болон бусад хотод давтагдахгүй хэмээн үзэж болно.Багц хичээл хэр удаан заах нь бас нэг тулгамдсан асуудал болсон юм. Түүнийг хичээлийн хоёр жилд хуваах хэрэггүй гэж Санкт-Петербургийн ерөнхий боловсролын гимназийн захирал Майя Пильдес хэлээд «Ийм хичээл 4-р ангид заавал зохино гэж бодож байна. 4-р ангид багш хүүхдүүдэд маш чухал байдаг. Багш бага сургуульд илүү их нэр хүндтэй байна. Бага сургуулийн багш л хүүхдийн зөв сонголтод нөлөөлж мэднэ. Тэр ч байтугай багш нарын бэлтгэлийн үүднээс бага сургуудийн багш  эдгээр дөрвөн шашны үндэсийг амархан сурч мэднэ» гэв.

      «Шашны соёл ба иргэний ёс суртахууны үндэс» хичээлийг сургуулийн хөтөлбөрт багтаах эсэх асуудлаархи санал шүүмжлэл үргэлжлэсээр байна. Энэ нь ойлгомжтой юм. ОХУ бол янз бүрийн шашин шүтлэгтэй хүмүүс мөр зэрэгцэн оршин сууж байгаа олон үндэстний улс шуу дээ.