Олон улсын цөмийн энергийн агентлаг /МАГАТЭ/ Ираны цөмийн төлөвлөгөөний талаар илтгэл гаргав.  Тегеран нь энхийн  цөмийн энергийн хөтөлбөрөөр халхлан цөмийн бөмбөг хөөргөх төхөөрөмж  боловсруулж, цөмийн туршилтын компьютерын загварчлалыг явуулж байна- гэж өрнөдийнхний тагнуулын мэдээнээс иш татжээ. Тегераныг шүүмжлэгчид энэхүү баримтыг Ираныг цөмийн зэвсэгтэй болох гэж оролдлого хийсэн гэж дүгнэж байна. Гэтэл нилээд шинжээчид яаран дүгнэлт хийхгүй байхыг зөвлөж байна.

   МАГАТЭ-гийн илтгэлд анх удаа Ираныг шууд буруутгажээ. Харин эдгээр баримтууд нь Иранд цөмийн зэвсэг байгуулахад шаардагдах бүх зүйл байна гэдгийг л гэрчилж байгаа аж. Гэхдээ эдгээр нь Тегеран үүнийг хийж байгаа ч юмуу, ирээдүйд хийнэ гэсэн зүйл огт биш аж. Энэ бүгд нь энэхүү илтгэлд итгэж болох уу гэдэг дээр бодлогошируулж байна. Ийм тохиолдолд маш болгоомжтой байх хэрэгтэй гэж Minaret for Freedom хүрээлэнгийн захирал Дин Ахмад онцлон тэмдэглээд «Ираны эсрэг байр суурьтай байдаг улс орнуудаас ирүүлсэн мэдээнүүд илтгэлд орсон бөгөөд, тэдгээр нь АНУ-ын Иракийн эсрэг тухайн цаг үед   хэрэглэж байсан баримт сэлтэд тулгуурлагдаж байна. Хожим нь тэдгээрийг нилээд дөвийлгөсөн байсан нь тодорхой болсон юм.  МАГАТЭ нь ираны дэглэмийн эсрэг байр суурьтай улс орнуудаас ирүүлсэн мэдээллүүдийг шалгахад бүхийл арга хэмжээг авна гэдэгт найдаж байна» гэлээ.

   Курчатовын нэрэмжит шинжлэх ухааны хөгжлийн хүрээлэнгийн захирал, Оросын цөмийн нийгэмлэгийн   дэд ерөнхийлөгч Андрей Гагаринский  хэлэхдээ “Өрнөдийнхөн өөрсдийн үйл ажиллагаа болон хориг шнэчлэлээрээ Ираныг цөмийн чадавхитай  болоход нөлөөлж байна. Миний бодлоор Иран шиг орон цөмийн зэвсэгтэй болохоос арагагүй юм. Зэвсэггүй  Ирак, Ливийн жишээ үүнгүй бол сүйрнэ гэдгийг харуулж байна. Харамсалтай нь, ертөнцид тусгаар тогтнолынхоо төлөө тэмүүлж байгаа бүх орнууд цөмийн зэвсэгтэй болохыг мэрийх боллоо. Жишээ нь Хойд Солонгос байна. Түүнтэй бүх улс маш болгоомтжой харьцаж байна. Яагаад гэвэл, тэр цөмийн зэвсэгтэй улс» гэв.

    Иран лхагва гаригт өөрийн цөмийн хөтөлбөрийг хэлэлцэхэд бэлэн байгаа тухайгаа, бүр МАГАТЭ-гийн  илтгэл гарсны дараа  илэрхийлсэн. Ингэхдээ Тегеран Олон улсын яриа,хэлэлцээ нь  “тэгш эрх, бүх орнуудын эрхийг хүндлэх нөхцөлтэй “явагдана гэж онцлон тэмдэглэсэн юм.