Хамгийн баян хятадууд  засагт итгэхгүй байгааг Хятадын банк болон  Hurun Report компаниос 18 хотод зохион явуулсан санал асуулгын үр дүн тусган харуулав. Эд хөрөнгө нь 10 сая юаниэс хэтрэсэн хоёр хятад хүний нэг нь гадаад явж суух бодолтой байна.Гурван хүний нэг нь хөрөнгөө гадаадад хадгалж байна. Энэ нь олон тохиолдолд цагаачлахад туслаж байна.Хятадын нийгмийн баян дээд давхрагын санаа бодол олонхи талаар  оросын бэл бэнчин иргэдийн төлөвлөгөөтэй төстэй байна. Өмч хөрөнгөө хэвээр хадгалж чадна гэдэгт хоёр орны баячууд итгэхгүй байна. Түүнчлэн хүүхдүүд нь гадаадад илүү сайн боловсрол эзэмшинэ хэмээн тэд үзэж байна.

    Хамгийн чинээлэг хятадууд өрнөдэд хандаж байна. Хятад улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж, гадаадад нээлттэй байхаар шинэ шинэ алхам хийж байсан ч ийм байна. Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин  байдлыг тайлбарлан хэлэхдээ «Хятадын шинэтгэлд  хүнд түвэг бэрхшээл хэдэн жилийн турш тулгарсаар байна. Байдал даамжирч байна. Шинэтгэлийн шинэ загвар шаардагдсан хэмээн хятадын шинжээчид үзэж байна. Гадаадын мэргэжилтнүүд ч адилхан санаа бодолтой байна. Нийгэм анги давхраг болон хуваагдах  явдал гаарсан учир  орлогыг илүү жигд хуваарьлах нь зайлшгүй чухал. Иймэрхүү зөвлөмж орлогод нь заналхийлж байна гэж баячууд үзэж байна. Баян хүмүүст ногдуулах татварыг нэмэгдүүлж, өөр хязгаарлалт тогтоож мэднэ. Эд бүхэн гадаадад оршин суухад тухирч байна. Ядаж энэ тухай бодоход хүргэдэг» гэв.

     Баячууд АНУ, Канад, Австрали улсуудад оршин суухыг сонирхож байна. Япон ч, Өмнөд Солонгос ч  тэдний сонирхолыг татахгүй байна. Чухам Канадад цагаачдын тоо өсөн нэмэгдэж байгаа нь сонин шуу. Энэ нь Канад Х1Х зуун ба ХХ зууны эхээр  Хятад гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхсан тул уучлал гуйсантай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Өөрийгөө ийнхүү гэмшсэн нь баян хятадуудын сонголтод нөлөөлсөн нь дамжиггүй. Мөн түүнчлэн Вашингтон 9-р сард мөн адил уучлал хятадуудаас гуйжээ. Энэ нь ёс төдий арга хэмжээ боловч АНУ-д үйлдвэр худалдааны идэвхжил буурсантай холбогдон  сэтгэл нь түгшсэн хятадуудыг бага зэрэг тайтгаруулна.

    Нөгөө талаас  удахгүй хямрал Хятадыг «тэсрэхэд» хүргэнэ  гэсэн өрнөдийн улс төр судлаачдын таамагнал хятадын чинээлэг хүмүүсийг бухимдуулж байна. Инфляци, хадгалсан мөнгө хөрөнгө үнэгүй болох, нийгэм анги давхрагаар хуваагдах явдал,нийгмийн түгшүүртэй байдал  хятадын «эдийн засгийн гайхамшгийг» бусниулж мэднэ. Ийм таамнал учир үндэстэй юу? Александр Ларин санаа бодлоо илэрхийлэн хэлэхдээ «Энэ нь байдлыг дэгсдүүлсэн  үнэлгээ гэхэд бэрх. Гэвч өрнөдийн шинжээчид бодит байдлыг ямар нэг хэмжээгээр хэтрүүлсэн  байж магадгүй.Байдал хятадын эрх баригчдыг ч түгшүүлж байна. Тэд байдлыг сайжруулах зорилгоор олон арга хэмжээ авсан. Баячууд  Хятадаас гадаадад шилжиж суух бодолтой байгаа нь тод  баримт юм. Сэтгэл түгшиж эмээх, болгоомжлох явдал  тэднийг өрнөд руу зүглүүлж байна» гэв.

    Саятан бол Хятадын хувьд харьцангүй шинэ үзэгдэл юм. Эрх баригчид тэдэнтэй ам хэл олоцоход сурч байна. Гэвч тэгэх нь нэлээд хүнд түвэгтэй үйл хэрэг гэдгийг оросын туршлага харуулж байна. Ялангуяа олон улсын ба Хятадын байдал улам тодорхой бус болж байгаа нөхцөлд бэрх юм.Бие биеэдээ хэрэгтэй юу гэсэн асуудалд хариулахыг одоо баян хятадууд ч эрх баригчид ч оролдож байна.