Хятадын баруун-өмнөд зүгт орших  Юньнань тосгоны уурхайд осол гарсны улмаас 40 гаруй уурхайчин газар дор хаагдаад байна гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Осол өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 6:25 минутад  “Сычжуан” нүүрсний уурхайд гарчээ. Ослын шалтгааныг тогтоож байна. Осол гарах үед газар дор 40 гаруй уурхайчид байсан бөгөөд одоогийн байдлаар тэднийг хайх,  аврах ажил явагдаж байна. Энэ бол тус улсад 11-р сард гарсан хоёр дахь осол юм.  11-р сарын 3-нд “Цяньцю” уурхайд осол гарсны улмаас 53 уурхайчин газрын гүнд байсны, 45 хүнийг аварч чадсан юм. Найман хүн амь үрэгдсэн байв. Сүүлийн жилүүдэд уурхайн аюулгүй байдлын сайжруулахад чиглэгдсэн нилээд томоохон ажлууд хийгдэж байгаа боловч Хятадын нүүрс олборлолтын үйлдвэрлэлүүдэд  урьдын адил ослын  өндөр үзүүлэлт  байсаар байна.