Америкийн томоохон хотын нэг Нью-Йоркд орон гэргүй хүмүүсийн тоо дээд үзүүлэлтэнд хүрээд байна. Статистикийн тоо баримтаар, 10-р сарын сүүл үеэр тус хотын гудамж, талбайд болон асрамжийн газруудад 40 гаруй мянган хүн хоногложээ. Тэдгээрийн дотор 17 мянга хүүхэд байгаа аж. Ийм байдал үүссэнд олон нийтийн байгууллагууд  2004 онд орон гэргүй байдлын түвшинг таван жилийн дотор гурваны хоёр болтол нь багасгана гэж амласан бөгөөд хэрэг дээрээ орон гэргүй хүмүүсийн хөтөлбөрийг  багасгасан   хотын дарга Майкл Блумбергийг буруутгаж байна. Одоо тус улсад  ядуурлын түвшин хувийн харилцаагаар үзүүлбэл хамгийн их өндөр байсан 1993 оныхтой адил байна.