Монголд орос хэл дахин хэрэгцээтэй боллоо. Орос Монголын орос хэлний багш нар нилээд хэдэн сар Орос улсад мэргэжил дээшлүүлж үнэмлэхээ гардан авлаа.Тэд Барнаулд Алтайн их сургуулийн баазад түшиглэн  шинэ заах аргуудад суралцан, нээлттэй хичээлүүдийг явууллаа. Эд бол боловсролын шинэ технологиудтай танилцахаар  Алтайн хязгаарт ирсэн монголын багш нарын хоёр дахь групп байлаа.

  Орос хэл заах туршлага, орос хэлэнд дуртай хүмүүс  Монголд хангалттай боловч  орчин үеийн заах арга хангалттай бус байна  гэж Алтайн  их сургуулийн профессор Лидия Дмитриева  тэмдэглэхдээ «Орос хэл хүүхэд, залуучууд төдийгүй насанд хүрсэн хүмүүст ч хэрэгтэй хэл гэдгийг монголчууд мэдрэх боллоо. Монгол улс Орос улстай хил залгадаг бөгөөд монголын ирээдүйн сургуулийн сурагчид болон оюутнууд гадаадад сурч, ажиллахыг хүсэх юм бол  энэ нь Орос улс байх болно.Тэд АНУ-д суралцах нь  дэндүү хол, боломжгүй  гэдгийг ойлгож эхлээд байна. Харин Алтайн хязгаарын нийслэл Барнаул Баруун Монголын иргэдийн хувьд Улаанбаатараас ч ойрхон юм. Аялал жуулчлалын хувьд ч гэсэн хэрвээ монголчууд нэг тийшээ явахаар шийдвэл тэр нь Орос улс байх бөгөөд Алтай руу юм уу, Байгаль нууранд амрахаар явах нь эдийн засгийн хувьд хамаагүй хямд тусна. Хил орчмын худалдааны тухай ярих юм бол  орос хэлгүйгээр яасан ч урагшлахгүй. Түүнчлэн, геолог, археолог, биологийн салбарт ч ялгаагүй орос хэл шаардагдана. Дашрамд хэлэхэд, манай Алтайн их сургуульд Монголоос  оюутнууд сурч байна» гэлээ.

   Энэ жил Алтайн их сургуульд элссэн  Монголын оюутнууд анх удаагаа тус сургуулийн орос хэл-шинжлэлийн факультетад суралцах болно. Өөрөөр хэлбэл, тэд орос хэлийг   их сургуулийн хөтөлбөрөөр Монголд бус,  Оросд сурах болно.Энэ нь мэргэжлийн орос хэлний багш нарыг төрүүлнэ гэсэн үг, тэд сургуулиа төгсөөд эх орондоо орос хэлний багшаар ажиллах болно.