АНУ-ын эрх баригчид  МАГАТЭ-гийн ираны цөмийн хөтөлбөр тухай илтгэл гарсны дараа Тегеранд үзүүлэх  шахалтаа чангатгах бодолтой байна гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер лхагва гаригт мэдэгдэв.  АНУ-ын Засаг захиргаа нь холбоотнууд, түншүүдтэйгээ зөвлөлдөх аж. Тэр үед  Вашингтонд Иран улсад нэмэлт шахалт үзүүлэх аргуудыг хэлэлцэх юм. “Бид энэ асуудлыг өргөн цар хүрээтэй хэлэлцэж байна гэж Тонер хэллээ. Америкийн дипломатын хэлснээр, нийтлэгдсэн илтгэлд “туйлын чухал баталгаанууд, буруутгасан зүйлүүд” багтсан аж.  “Иран нь үүссэн болгоомжлолыг арилгахын тулд МАГАТЭ-тэй шудрага  яриа, хэлэлцээ эхлэх талаар бодох ёстой” гэж тэр нэмж хэллээ. МАГАТЭ-гийн шинэ илтгэлд Иран нь цөмийн зэвсэг боловсруулах бодолтой байгаа тухай дурьджээ.