МАГАТЭ-гийн Ираны шинэ илтгэл нь олон улсын ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрныг түргэн шуурхай зохицуулах улс-төрийн дипломат  чармайлтыг алдагдуулахад  чиглэгдэж байгаад Орос улс түгшиж байна.Энэ тухай  Агентлагийн ерөнхий захирал Юкия Амано удирдах зөвлөлд уг илтгэлийг өргөн барьсны дараа   Оросын ГХЯ-наас гаргасан албан ёсны мэдэгдэлд дурьджээ. Уг баримт бичигт МАГАТЭ-д Иран  цэргийнхээ  хөтөлбөрийн хүрээнд цөмийн туршилтаа үргэлжлүүлж байгаа тухай бодит мэдээ байгаа тухай өгүүлжээ. Москвад энэхүү илтгэлийг судлаж эхлээд байна. Оросын ГХЯ-ны эхний дүгнэлтээр илтгэлд зарчмын шинэ мэдээллүүд  үгүй аж.  Москва ираны цөмийн хөтөлбөрийн шинэ илтгэлд  урьдын  тодорхой баримтуудыг санаатайгаар улс-төржүүлж байна гэж үзэж байна. “Ийм хандлагыг мэргэжлийн,  урьдаас бэлдээгүй гэж үзэхэд хэцүү юм” гэж ГХЯ-ны мэдэгдэлд  өгүүлжээ. Энэ нь байдлыг  улс-төр-дипломатын аргаар зохицуулж болох хүчин чармайлтыг унагаж байгаа төдийгүй, цаашдын үйл явдлыг сөргөлдөөнд хүргэж магадгүй юм. “Үүнд бид энэ асуудлыг шийдвэрлэхэд  шат тутамд дэмжлэг үзүүлэх гэсэн оросын санааэчилганд цохилт өгөх гэсэн оролдлого цухалзаж байгааг харж байна”-гэж оросын гадаад бодлогын байгуулага онцлон тэмдэглэв. Уг илтгэлийн шинэ заалтууд Орос улсын анхаарлыг иүүтэй  татаж байгаагийн дотор “МАГАТЭ- тэй цаг алдалгүй  хэлэлцэн тохиролцоход Тегеран бэлэн байгаа тухай асуудал юм”. Ийм нөхцөлд Орос улс улс-төрийн  дарамт шахалт болон сөргөлдөөний  эсрэг санал санаачилгыг үргэлжлүүлэн  дэвшүүлэх болно.  Хятад улс  нь цаашид Ираны асуудлыг   улс-төр, дипломатын аргаар шийдвэрлүүлэхийн төлөө байна. Бүх дэлхийн  хувьд болон Ойрхи-Дорнодын хувьд хамгийн чухал нь шинэ сөргөлдөөнөөс зайлсхийх явдал юм. Хятад улс  ираны цөмийн хөтөлбөрөөр өөрийн байр суурийг хадгалж    байгаа бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэхэд яриа хэлэлцээ, хамтын ажиллагаанд уриалж байна гэж БНХАУ-ын ГХЯ саяхан мэдэгдэлдээ дурьджээ.