Палестины эрх баригчид тус улсын НҮБ-ын АЗ-д гаргасан мэдэгдлийг  АНУ хаалт тавина гэж таамаглаж байгаа ч гэсэн тэмцэлээ үргэлжлүүлэх бодолтой байгаа аж. Энэ тухай Москва дахь Палестины Элчин Файет Мустафа өнөөдөр мэдэгджээ. Түүний ярьж байгаагаар НҮБ-ын АЗ дээр  Палестин 15 саналаас 9-ийг авчээ. Гэхдээ хориг тавих эрх хэрэгжих юм. Гэсэн хэдий ч Палестины эрх баригчид цаашид НҮБ-ын бүрэн эрхт гишүүний эрхийг авахын төлөө оролдлого хийх болно гэжээ. 11-р сарын 11-нд болох  НҮБ-ын АЗ-ийн хаалттай хуралдаан төлөвлөгдсөн бөгөөд Палестиныг энэ байгууллагын гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Дараа нь санал асуулга явагдана. Уг хуралдааны дараа  Палестины удирдлага цаашид юу хийхээ шийдэх болно гэж  Мустафа цохон тэмдэглэв.