Хятад улс ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг эвээр шийдвэрлэхийг уриалж байна гэж Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй мэдэгджээ. Длэхийн хамтын  нийгэмлэгийн болон Ойрхи-Дорнодод бүс нутагт шинэ сөргөлдөөнөөс зайлсхийх нь чухал юм гэж лхагва гаригт Бээжинд болсон  хэвлэлийн бага хурал дээр тэр цохон тэмдэглэв. Хятад улс ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар өөрийн байр суурийг хэвээр хадгалж байгаа  бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэхэд яриа, хэлэлцээ, хамтын ажиллагаанд уриалж байна гэж нэмж мэдэгдэв.  Тэр цааш хэлэхдээ, Хятадын удирдлага Ираны цөмийн хөтөлбөрийн тухай  МАГАТЭ-гийн шинэ илтгэлийг  хүлээн авсан  бөгөөд анхааралтай судалж байгаа гэв.  Хятад улс цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхийн эсрэг болоод түүнийг үйлдвэрлэж байгаа ямарч Ойрхи-Дорнодын орнуудыг эрс буруушааж байна гэжээ.Ираны тал илүүтэй уян хатан байж, МАГАТЭ-тэй жинхэн ёсоор хамтын ажиллагаагаа эхлэх  ёстой”  гэж  цохон тэмдэглэв.