Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон  шунал ээлжит удаа дээд цэгтээ хүрлээ. Цөмийн энергийн Олон улсын агентлаг /МАГАТЭ / ээлжит “нууц” илтгэлэ гаргалаа. Энэ үйл явдлын мэдээллийг урьдаас бэлтгэсэн бөгөөд долоо хоног дэлхийн  ХМХ үүд Тегеранд таагүй илтгэлийн эхээс  иш татаж байлаа. Энэ хугацаанд эртний  сөргөлдөгч Иран, Израиль хоёр ч муудалцаад авлаа.  Ахмадинежад болон Перес нар   өөрсдийн мэдэгдэлдээ,  “бөмбөгдөх ”, “ дайн” гэх үгээр чуулуудалцах болов.

   Иран улс цөмийн зөвсгийг нууцаар үйлдвэрлэж байгааг сэижиглэж байгаа тухайгаа МАГАТЭ анх удаа  нээлттэй зарлав. Баримт бичигт  Иран улс цөмийн зэвсгийг үйлдвэрлэх баримт бичиг болон төхөөрөмжийг нууцаар олж, цөмийн хушууг компьютерээр загварчилсан гэж дурьджээ. Энэ бүх мэдээллээс маш их асуултууд үүдэж байна.  Түүний  эх үүсвэрийн тухай ямарч мэдээлэл үгүй. Зөвхөн дээрх мэдээллүүдийг   МАГАТЭ  гишүүн орнуудаас нийлүүлсэн гэжээ. Москва агентлагийн  ийм илтгэл гаргасанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн  юм. Баримт бичиг нь ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон  асуудлуудыг хурцатгах эх үүсвэр болж байна гэж Оросын ГХЯ-ны төлөөлөгч Александр Болдарев үзэж байна. «Илтгэлтийг Венад МАГАТЭ гийн гишүүн орнуудад  албан ёсоор тараахаас өмнө уг баримт бичиг янз бүрийн таамаг, сул яриа болон улс-төрийн дам ярианы шалтаг болж байлаа. Мэдээж хэрэг мэдээллийн шуугиан тарих зорилготой хүмүүст ч нэг их сайн нэр авчраагүй.Юуны өмнө бид Агентлагийн нарийн бичгийн газар  нууцлалыг  хир зэрэг  хадгалах чадвартайг сонирхож байна. Яагаад гэвэл үүнийг шийдэхгүйгээс  МАГАТЭ-гийн өмнө тавигдаж байгаа асуудлууд асуудалд орно.Орчин үеийн жишгээр мэргэжлийн хүмүүс, шинжээчдийн  хүчтэй хэлэлцүүлгээс өмнө   мэдээлийн шуугианыг зориудаар тавьсан байжээ» гэж Александр Болдарев хэллээ.

    Тегеран байр сууриа нилээд ширүүн илэрхийлжээ. Тэд агентлагийн ажлыг мэргэжлийн бус, улс төржсөн гэж үзжээ.  Харин МАГАТЭ-гийн тэргүүн Юкио Аманог америкчуудын гар хөл бологч оньсон хүүхэлдэй гэж Ахмадинежад мэдэгдээд «МАГАТЭ-г Вашингтоноос томилогдсон хүн  удирдаж байгаад би гүнээ харамсаж байна.Энэ байгууллага  бол алагчлалгүй байсан юм. Харин одоо бол өөрийн өмчийг ч хадгал хамгаалж чадхааргүй болжээ. Америкчууд нилээд хэдэн баримт бичгийг хуурамчаар  үйлдэж, агентлагийн тэргүүнд барьжээ» гэлээ.

   Илтгэл гарахаас өмнөх үеийн бүх нийтлэлүүд нь МАГАТЭ- гийн ажлын арга барилд үл нийцэж байсан гэж Москвагийн Карнеги төвийн шинжээч Петр Топычканов  “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд «МАГАТЭ-гийн харъяалагддаг  НҮБ-ын бүтцүүдэд баримт бичгүүдийн  нууц алдагдах гэж үгүй. Энэ бол түүнийг бэтлгэсэн үндэсний байгууллагуудтай холбоотой байж мэдэх юм. Тухайлбал, АНУ –ад БХЯ  юм уу тагнуулын байгууллага нэгэн  илтгэл бэлтгэхэд ХМХ үүдэд гардаг. Тэгээд тодорхой нөхцөл байдал үүссэний дараа түүнийг нийтэлдэг» гэлээ.   

    Илтгэл гарах гэж байгаа тухай МАГАТЭ-гийн тэргүүн 9-р сард мэдэгдэл хийж байсныг сануулъя. Тэр үед  Орос, Хятад улс Юкия Аманог “үндэслэлгүй яаран” дүгнэлт хийхгүй байхыг уриалж байсан юм. АНУ, Их Британи, Франц өөрийн зүгээс мэдээллийг ил болгохыг шаардаж байсан. МАГАТЭ-гийн тэргүүнд тэд өөрсдөө тодорхой нотлогоогүй мэдээлэл дамжуулж байсан юм. Эцсийн дүнд шинжээчдийн үзэж байгаагаар Олон улсын нэр хүнд бүхий байгууллагын нэрийн өмнөөс гаргасан илтгэл Ираны цөмийн хөтөлбөр дээр  ямарч нэмэлт баримт өгч чадсангүй. Гэхдээ агентлагийн түшмэлүүд хэрхэн ажилладаг гэдгийг бодох шалтаг өглөө.