Даваа гаригт Түвдийн бурхан шашины тэргүүн, Дээрхийн Гэгээн XIV  Далай лам сүүлийн үед нилээд дэлгэрээд  байгаа  түвдийн лам нарыг зулын гол болохоос татгалзахыг уриалав. Энэ жил лам нарын зулын гол болох явдал 11 удаа болсны Хятадын Сычуань мужид  буддийн шашны лам 9 удаа оролдлого хийсний хоёр удаа нь гэлэнмаа нар байв.  Хамгийн сүүлд өнгөрсөн пүрэв гаригт болжээ. Түвдийн цөллөгийн Засгийн газрын мэдээгээр  зулын гол болсон эмгэнэлт явдал зургаан удаа болжээ. Далай лам Токиод байхдаа энэхүү явдал нь “соёлын геноцидын” бодлого явуулж байгаа Хятадын засгийн газрын буруугаас  болсон гэж хятадын эрх баригчдад буруу өгсөн юм. Ингэхдээ Дээрхийн Гэгээний үзэж байгаагаар сүүлийн 10-15 жилд  Хятад улсын  Түвдийн бодлого  ширүүсч, түвдчүүдийн хүнд байдал аймшигт хэрэг үйлдэхэд хүргэж байгаа аж.

   Нөгөөтэйгүүр,  хятадын эрх баригчид Далай ламыг болон түвдийн Засгийн газрыг       Түвдийн  асуудалд анхаарал хандуулахын тулд тэд ийм бүдүүлэг аргуудыг хөхүүлэн дэмжиж байна гэж буруутгаж байна.  Сүүлийн болсон явдлын тухайд  БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй мэдэгдэхдээ: “Цөллөгт байгаа Далай лам, Түвдийн ЗГ зул гол болж байгааг буруушаахгуй, хөхүүлэн дэмжиж, турхирч бусдыг ийм жишээ дагахыг уриалж байна гэжээ. “Оросын дуу хоолой” радиогийн хүсэлтээр Оросын стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Борис Волхонский үүнийг тайлбарлахдаа: «Нөхцөл байдлыг тайлбарлах маш хэцүү –дэндүү эмгэнэлтэй явдал, өөрийгөө зул гол болгож шатаана гэдэг  түвдийн тулгамдсан асуудлыг сонирхож буй бүх талуудын хувьд их хүнд асуудал.  Гэхдээ энэ нь цэвэр шашны асуудлаас дэндүү хол давсан асуудал юм. Энэ асуудал цаашлах тутам илүү их улс-төржиж байна» гэлээ.

   Сүүлийн жилүүдэд Далай лам  Түвдийг Хятадаас тусгаарлах тухай огт яриагүй, харин автономит эрхийг өргөжүүлэх тухай ярьсан байдаг. Гэтэл Хятадын гадна талд Түвдийн тусгаар тогтнолыг шаардах давалгаан намжаагүй. Ялангуяа, 2008 оны Бээжингийн Олимпиадын үед Олимпийн бамбар хүргэх гүйлт золтой л тасраагүй гэж Борис Волхонский тэмдэглээд «Энэ хавар Далай лам илүү их  зөөлөрсөн  юм шиг санагдадаг. Өөрийгөө Түвдийн удирдагчийн албан тушаалаас чөлөөлж,  шашны ажлаа хийх болсон. Гэтэл мэдэж хэрэг  Түвдийн байдал  хяналтаас гарсан байж таарна. Тэр үед  Далай лам дахин дуу хоолойгоо нэгтгэжээ.  Гэхдээ нэ удаа бол шашны тэргүүний хувьд бус , харин улс-төрчийнхөө хувьд. Түүний үгэнд “геноцид” гэж орсон нь дараа дараагийн үр дагаврыг дагуулсан. Тусгаар тогтнолын хүлээн зөвшөөрөх асуудлыг шийдэхдээ дэлхийн хамтын нийгэмлэг нь юуны түрүүнд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хардаг. Хэрвээ эх газрын эрх баригчид нь хүн амын цөөнх үндэстэний эсрэг хүн төрөлхтөний эсрэг ангиллын гэмт хэрэг хийгээгүй бол шүү дээ» гэлээ.  

   Далай ламтай бараг нэгэн зэрэг АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд  Түвдийн байдлаар үг хэлсэн.Тэрээр Хятадын эрх баригчдыг түвдийн районуудад байдлыг хурцатгаж байгаа үр дүнгүй бодлого явуулахаа зогсоохыг шаардсан.Нуланд хатагтай энэ асуудлаар Хятад улсыг  үргэлжлүүлэн шахалт үзүлэхээ амласан. Далай ламын мэдэгдэл АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлтэй нэг үед гарсан явдал нь  Хятад улс руу дипломат  дайралт хийхээр бэлтгэж байгааг  гэрчилж байна  юм гэж оросын шинжээч үзэж байна.