Дээрхийн Гэгээн XIV  Далай ламыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод  айлчилсанд Хятадын  эрх баригчид эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ тухай мягмар гаригт Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй мэдэгдэл хийв.   Хятадыг  салган тусгаарлахад чиглэсэн Далай ламын ажиллагааг явуулахад боломж олгож байгаа дэлхийн ямарч улс орны эсрэг  Хятад улс эсрэг байр суурьтай байсаар ирсэн гэж Хун Лэй цохон тэмдэглэв. Дипломат цааш хэлэхдээ, “ нууц айлчлал хийж, Түвдийн тусгаар тогтнолын  төлөө байдгаараа хашгирч, БНХАУ-ын Засгийн газрыг  муулж, Түвдтэй холбоотой асуудлуудыг гаргах”боломжоо Далай лам ашиглаж байна”- гэв. Дээрхийн Гэгээн XIV Далай лам Монгол улсад  Бурхан шашны байгууллагын урилгаар даваа гаригт иржээ.