Орос улсад сонгуулийн сурталчилгааны компанит ажил радио, телевизээр эхэллээ. Төрийн думын сонгуулийн мандатыг авахын төлөө өрсөлдөх  улс-төрийн долоон нам тус бүр Холбооны улсын телевизийн сувгууд болон дөрвөн радиостанцаас  нэг цагийн үнэ төлбөргүй  нэвтрүүлэг явуулах эрх авсан юм. Эдгээр цагийн тал хувь нь сурталчилгааны хамгийн хурц үе - халз мэтгэлцээнд зориулагдах юм. Сонгуульд нэр дэвшигчдийг “Оросын дуу хоолой” радиогийн долгионоор сонсч болно.

   12-р сарын 4-нд  болох Төрийн Думын сонгуульд оролцогчдын хувьд ХМХ-үүдээр халз  мэтгэлцээнд орох парламентын сонгуулийн  хамгийн шийдвэрлэх үе эхэллээ. Сурталчилгааны үеийн хамгийн сонирхолтой хэсэгт – нэр дэвшигчид хэний  байр суурь хүчтэй,  аль намын сонгуулийн  сурталчилгаа  сүртэй явагдаж  байгаа тухай мэтгэлцэнэ. Ингэхдээ улс-төрийн өрсөлдөөний түвшинг тооцон намууд сонгогчиддоо өөрийн давуу талыг харуулахыг аль болохоор хичээх болно. 

   Либерал-ардчилсан нам /ЛДПР/ орон-сууцны үйлчилгээний хөлсний өсөлт, авилгатай тэмцэх ба цагаачлалын асуудал ба түүнтэй уялдах үндэсний бодлогын асуудлуудыг дэвшүүлж байхад, коммунистууд  эдийн засгийн хямралаас хэрхэн зайлсхийх талаар  улс-төрийн бүх хүчнүүдтэй шууд марагалдахыг уриалж байна. Улс-төрийн өрсөлдөгчидтэй уулзалт хийхэд “Яблоко“, социал-либерал намын төлөөлөгчид ч  бэлэн байна.  Тэд өөрсдийн өрсөлдөгчидтэй  авилгын эсрэг тэмцэх асуудлыг  хэлэлцэхэд бэлэн байна. Социал-демократуудын гол сэдэв нь тус улсын нийгмийн тэгш бус эрх.  Орос улсын томоохон нам болох “Нэгдсэн Орос“ нам(«Единая Россия») бол социал-консерватив нам юм. Энэ нам эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх болон нийгмийн асуудлуудыг тодорхойлжээ.  Нийтийн өмнө мэтгэлцээнд гарахаар барууны төвийг баримтлагч  “Правое дело”(“Зөв үйлийн төлөө») болон “Патриоты России” («Оросын эх орончид») намууд бэлдэцгээж байна.

    ”Оросын дуу хоолой” радиогийн сонсогчид  хурц мэтгэлцээний гэрч болно.  Радио компанийн уран бүтээлчид, ажилтанууд   парламентын суудлын төлөө тэмцлийн дүр зургийг давс, хужиртай нь дээд зэргээр хүргэхийг хичээх болно гэж “Оросын дуу  хоолой” радиогийн мэтгэлцээний тэргүүн Армен Гаспарян амлав. «Долоон нам бүгд Оросын парламентын сонгуульд оролцохоор бүртгэгдсэн төдийгүй “Оросын дуу хоолой” радио станцын “Русская служба” албаны шууд нэвтрүүлэгт оролцож, мэтгэлцэх юм. Хэлэлцэх асуудлуудын багц  янз бүрийн байгаа. Энэ бол Орос улсын  дотоод, гадаад бодлогын тухай, эдийн засгийн, нийгмийн асуудлууд байгаа юм. Мэтгэлцээний хамгийн чухал багц асуудал бол гадаадад байгаа  оросын нутаг нэгтнүүдийн тухай, тэдний өмнө тулгарч байгаа асуудлууд байх болно.  Дашрамд хэлхэд, “Оросын дуу хоолой” радиогийн олон сая сонсогчдын өмнө анх удаа оросын намуудын удирдагчид гарч ирж энэ сэдвээр ярьж, дэлхийн өнцөг буланд байгаа нутаг нэгтнүүдийнхээ сонирхож байгаа асуултанд хариулах болно. Хамгийн эхний мэтгэлцээн 11-р сарын 10 нд болно гэж Армен Гаспарян хэллээ.

   Өнөөдрийн байдлаар  консулын газрын мэдээлснээр гадаад орнуудад  хоёр сая орос иргэд байгаа аж.  12-р сарын 4-ний сонгуулийн өдөр дэлхийн 146 оронд 370 санал авах байр нээгдэнэ.  Санал авах байранд  ирж, Орос улсын иргэний үнэмлэхээ үзүүлсэн хүн бүр саналаа өгөх боломжтой юм. Иймд дэлхийн бүх өндөг буланд байгаа сонгогчдод ОХУ-ын Парламентын Доод танхимын сонгуульд нэр дэвшигчдийн тухай үнэн бодит мэдээллийг өгөх шаардлагатай юм. Сонгуулийн сурталчилгааны ажил 12-р сарын 2-нд дуусна.  Сонгуулийн өмнөх сүүлчийн өдрийг  “чимээгүй цаг” гэж нэрлэдэг аж. Төрийн думын 6 дахь удаагийн сонгууль 12-р сарын  4-ны өдөр болно.