Өтгөрүүлсэн суу, какао, майонез, загас махан консерв, наран цэцгийн тос, янз янзын чихэр боов зэрэг оросын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг аравхан жилийн өмнө монголын дэлгүүрээс чөлөөтэй авч болох байсан. Эдгээр бүтээгдэхүүн тус улсад эрэлт хэрэгцээтэй байсан, байсаар ч байна. Дээд зэргийн чанар нь оросын бүтээгдэхүүний гол давуу тал юм. Гэвч одоо оросын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний хувь хэмжээ монголын зах зээлд багасаж байна. Хятад  тус улсад хүнсний бүтээгдэхүүний гол нийлүүлэгч болжээ.

    Хятадын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн хямдхан хийгээд зарим тохиолдолд чанар муутай хуурамч байдаг гэж Сибирийн «Титан» бөөн-жижиглэн худалдаалах томоохон компанийн ерөнхий захирал Вадим Бредний  учрыг тайлбарлан хэллээ. Тус компани 10 гаруй жилийн турш хүнсний бүтээгдэхүүн Монгол улсад нийлүүлж ирсэн бөгөөд энэ талаар нэр хүндтэй болсон. «Бид ямагт чанар сайтай бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг. Иймээс  бүтээгдэхүүн маань бага зэрэг илүү унэтэй байна. Харин хятадын талаас хуурамч бүтээгдэхүүн олонтаа нийлүүлдэг. Жишээ нь буриадын «Амта» үйлдвэрийн  чихэр Монгол улсад их эрэлт хэрэгцээтэй байна. Саяхан «Меркурий» монголын зах зээлд орж,  худалдаж байгаа бүтээгдэхүүнийг сонирхлоо. Тэгээд «Амта» биш  «Амата» гэж бичсэн  хятадын хайрцаг чихэр харсан. Мэдээжээр бүтээгдэхүүнээ борлуулахын тулд чихрийг хямд үнээр худалдаж байна» гэж Вадим Бредний хэллээ.

    Өрсөлдөөн улам ширүүн болж байгаагаас гадна  оросын чанар сайтай бараа бүтээгдэхүүнийг монголын зах зээлд гаргах замд өөр саад тотгор бас учирлаа. Орос Монголын хоорондын улигт гаалийн асуудлыг дурдая. Дунджаар зургаан машин гурван цагийн дотор орос-монголын хил давж байхад бараа бүтээгдэхүүн ачсан 120 машин энэ завсар Хятадаас Монгол улсад  шилжиж байна. Орос улсаас байдлыг хэвийн болгох зорилгоор багагүй хүчин чармайлт гаргаж байна. Гаалийн хураамж, ачаа тээвэрлэлтийн төлбөрийг багасгах асуудлыг холбооны хэмжээнд авч үзэж байна. Энэ нь Монгол улсад оросын бүтээгдэхүүний үнэ хямдрана гэсэн үг.