Оросын гариг хоорондын  “Фобос-Грунт “станц сансрын тойргийн замд гарч чадсангүй. “Роскосмос”-ын тэргүүн  Владимир Поповкины ярьснаар, станцыг тойрог замруу оруулах үед  Ангараг гариг руу хүрэх замд гэнэтийн нөхцөл байдал үүсчээ. Эл ажил амжилтгүй болсны шалтгаан нь “Фобос-Грунтын” хөдөлгүүр ажиллаагүй бөгөөд үүнээс болж   пуужин тээгчээсээ салж чадаагүй  байна. Поповкин мэдэгдэхдээ, энэ бол ажлын нөхцөл байдал  учраас түүнийг урьдчилан таамаглаж басйан гэжээ. Төхөөрөмж нь тулгуур тойрог замд гарч, түүнтэй холбоо барьж байжээ.  Мэргэжилтнүүдэд нислэгийн шинэ хөтөлбөр оруулахад гурван өдөр байгаа аж.  “Фобос-Грунт” лхагва гаригийн шөнө Байконуураас хөөрчээ. Тус станц нь Ангараг гаригийн хиймэл дагуулыг судлах бөгөөд дэлхийн  түүхэнд анх удаа  энэ хиймэл дагуулаас газрын хөрсний дээж авчирах ёстой юм.