Казахстаны эрх баригчид “Халифатын цэргүүд” радикал  бүлэглэл 10-р сарын 31-нд  тус улсын  Атырау мужийн төвд гарсан халдлагад хамааралтай тухай мэдэгдэжээ. Энэ байгууллагын гишүүдээс халдлагыг зохион байгуулагчдад Казахстанд, тухайлбал, Атырауд халдлага явуулах зөвлөмж өгч байжээ.  Энэ утхай Ерөнхий прокурорын газрын албан ёсны төлөөлөгч Нурдаулет Суиндиков Астанад болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Исламын радикал “Халифатын цэргүд” бүлэглэлийг афганистаны алан хядагчдын талд байлдаж байгаа, гадаадад орогнож байгаа  Казахстаны  иргэд байгуулжээ. Казахстаны Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр  2011 оны зун алан хядагчдын байгууллагыг казахстаны иргэд болох Ренат Хабибула, Орынбасар Унасов, Дамир Набиев нар  “жихадыг Казахстаны нутаг дээр явуулах”зорилгоор байгуулжээ. Одоогийн байдлаар дээрх  этгээдүүд  нь афганистан-пакистаны хилийн нуугдаж, олон улсын халдлагад оролцож байгаа гэж” мэдэгдэлд өгүүлжээ.