АНУ, БНХАУ ын юаний ханшийг бууруулсан тухай маргаан АНД орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болж магадгүй байна. Гавайд зохиогдох  АНД орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт 11-р сарын 11-13 ны өдрүүдэд болно.АНД орнуудын ЭЗХА ДХ-ний уулзалтыг зохион явуулж байгаа АНУ уулзалтын хэлэлцэх  асуудлуудыг  үндсэндээ тодорхойлох бөгөөд юанийг ханшийг хэлэлцэх асуудлыг уулзалтын гол сэдэв болгох боломжийг ч алдахгуй юм. АНД орнуудын ЭЗХА ны ДХУ ын зорилгуудын нэг нь бүс нутагт худалдааны чөлөөт бүсийг бий болгох юм. Энэ нь АНУ-д ашигтай болохоос биш,  тухайн газар нутгийн чанартай худалдааны бүс байгуулах юм уу зарим нэг бүлэг барааг татвараас чөлөөлөхийг илүүд үздэг  Хятад улсад ашиггүй юм. Энэ тухай лхагва гаригт “Московские новости” сонинд бичжээ.   Гавайн ДХ –ны уулзалт дээр Орос улс  чухал үүрэгтэй байна гэдэг юу л бол. Өөрийн асуудлыг Орос улс ирэх жил хэлэлцүүлж чадна. Тэр үед АНД орнуудын ЭЗХА ны дээд хэмжээний уулзалтыг  Орос улс удирдан явуулах бөгөөд Владивостокийн ойролцоо  9-р сард болно. Дэлхийн хөгжилтэй орнуудын өсөлт удааширч буй энэ үед Орос улс АНД орнуудтай явуулах  худалдаа, санхүүгийн урсгалаа дахин харах нь зүйтэй юм гэдэгт Оросын ШУА- ийн Дорно-дахины хүрээлэнгийн дэд захирал Андрей Островский итгэлтэй байна. Нөгөөтэйгүүр, АНД орнуудын ЭЗХА нь  зөвхөн чуулах талбай  төдийхөн  байгаа бөгөөд зохицуулах үйл ажиллагаа үгүй, ДХБ ын хэмжээнд очих хол байгаа аж. Ийм хэмжээний байх  нь бусад орнуудын төлөөлөгчдийн нэгэн адил  Орос улсад ч ашигтай юм –гэж оросын шинжээчид үзжээ. АНД орнуудын ЭЗХАны хүрээнд чөлөөт худалдааны тухай 100 орчим олон улсын гэрээ хэлэлцээ хийгджээ.