Дэлхийн аялал жуулчлалын  байгууллагын  таамгаар Орос улс  2020 онд дэлхийн хамгийн алдартай арван орны тоонд орох бөгөөд 40 сая хүртэл гадаадын зочин хүлээж авах нь. Холбооны улсын 2018 оны Жуулчлалыг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр үүний нэгэн адил сэтгэл хөдлөм  байх аж. Түүний төсөв 332 сая рубль /10 сая доллароос илүү/юм.  Анхны бүсийн томоохон төслүүд энэ 12-р сард эхлэх гэж байна.

    ЮНЕСКО-гийн мэдээлснээр  Орос улс байгалийн гайхамшигтай объектуудаараа  дэлхийд тавд, түүхэн дурсгалт газруудаараа есдүгээрт орж байна. Ийм жуулчны хүчирхэг чадавхи гадаадын орнуудад  байхгүй. Ер нь бол  гадаадын зочид  Москва, Санкт-Петербург, эртний оросын болох Алтан цагаригийн (“Золотое кольцо”) хотуудаар аяладаг гэж Ростуризмын дэд тэргүүн Дмитрий Михеев тайлбарлаж байна. «Өнөөдөр ихэнхи бүс нутгууд аялал жуулчлалын янз бүрийн  сайн төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Зарим нь бүр гадаадын тэр дотроо европын орнуудтай өрсөлдөх чадвартай юм. Гэхдээ ийм үйлчилгээний мэдээлэл хангамж хараахан хомс байна. Зарим  орон нутгийн чанартай төслүүд буюу бизнэс эрхэлдэг хувь хүмүүс өөрийн  үйлчилгээний маркетингийг хөгжүүлж, бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ урагш явуулдаг. Бүхэлдээ мэдэллийн урсгал нь аль болохоор тогтвортой, нээлттэй, эерэг байх ёстой юм.  Зочидод  найрсаг уур амьсгал төрүүлж  Оросын тухай нийтлэг сэтгэгдэл бий болгох нь чухал юм» гэж Дмитрий Михеев хэллээ.

   Одоогийн байдлаар Оросын жуулчны чадавхи хангалттай бус байгаа юм гэж Д.Михеев онцлон тэмдэглээд «Бидний үзэж  байгаагаар туристын бренд, амжилттай төслүүд, үйл явдлын чанартай арга хэмжээнүүд нь нийгмийн сурталчилгаа, реклам шаардагдаж   байгаа юм. Түүнчлэн, жуулчны салбарт  ажлын  шинэ хэлбэрүүд гарч байна. Энэ нь интерактивын шинэтгэлтэй холбоотой технологиуд бөгөөд, жуулчны бүтээгдэхүүнийг түүнгүйгээр  төсөлөхийн аргагүй юм» гэлээ.

         12-р сард Холбооны улсын аялал  жуулчлалын салбарын зорилтот хөтөлбөрийг оросын долоон бүсэд явуулах юм. Тэдгээрийн нээлт  2014 онд Өвлийн Олимпийн тоглолтуудын нийслэл   Сочи хотод  болох олон улсын бага хурлаар эхлэнэ. Чуулган жуулчны салбарын чанарыг сайжруулах, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах асуудлыг голлон хэлэлцэнэ.  Түүнчлэн, дараа дараагийн чуулганы  явуулахаар Алтайн хязгаар/Баруун Сибирь/, Костромын хязгаар /Оросын Европын хсэгийн төв/, Саха улс/Якутия/,  Вологодын хязгаар болон Урал дахь Башкырстан. Жишээ нь: Саха улсад  түүхэн үйл явдлын аялал жуулчлалыг хэлэлцэнэ.  Энэ БНУ  байгалийн давуу талаа ашиглана - тус  улс хүйтний бүсэд оршидог учраас маш их сонирхол татаж байдаг юм.   Арга хэмжээний хөтөлбөр Астрахань мужаар  өндөрлөнө.  12-р сарын 15-17-ны өдрүүдэд Каспийн тэнгисийн бүс нутгийн аялал жуулчлалын асуудлаар  Олон улсын  бага хурал зохиогдоно. Азербайжан, Иран, Түркмени, Орос улсын төлөөлөгчид  Каспийн тэнгисээр аялах төслийг хэлэлцэх болно.